Улс төрийн мэдээ

Якоб Стаусхолм: Жилд 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэх зэс нийлүүлнэ

Өнөөдөр /2023.03.13/ Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлж буй түүхэн өдөр тохиож байна. Нээлтийн үеэр Рио Тинто” Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм үг хэллээ.

Тэрбээр “Эрхэм Ерөнхий сайд танд манай баг, хамт олонд хайрласан урмын үгэнд тань баярлалаа. Урагшлар замыг хамт туулах, сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон хичээл зүтгэлд тань талархал илэрхийлье.

Хоёр жилийн өмнө Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш би Оюутолгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа. Манай Зэсийн группийн захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласан. Жил гаруйхан өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсанаас хойш Рио Тинто группт итгэлцэл бий болж, шаргуу ажиллалаа. Бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу хамтын замналдаа нэгмөр анхаарах боломжтой боллоо. Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй. Оюутолгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг. Энэ бол бахархалтай амжилт.

Өнгөрсөн хугацаанд олон мянган монгол залуус, олон орны мэргэжилтнүүд гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажиллалаа. Хамгийн чухал нь бидэнтэй ажиллаж, халуун дулаанаар хүлээж авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэдэд баярлалаа.

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох алхмаа хийж байна. Үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.

Дээд түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлнэ. Монгол Улсад үр шимийг бий болгоно.

Рио Тинтогийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь стратегийн зорилт чухал.

Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсноор Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2023-03-13 14:32

Үхсэн тэгээд Монголчууд дэлхийд эхний 6-д орох ядуу орон болсон.

Back to top button