Нийгэм мэдээ

Хорт хавдартай багшдаа туслахаар хавчуургатай талх, кекс хийж зарж буй сурагчид

Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр сурагчид хүнд өвчнөөр өвдсөн багшдаа туслахаар хавчуургатай талх болон амтат кекс хийж зарж байна. Тодруулбал, тэд хичээлийнхээ завсарлагааны цагаар өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг аж. Ингэхдээ хэдэн баг болж хуваагдаад өөр өөр байршилд зарж байгаа тухайгаа хэлж байсан юм.

Харин тэдний багшийг Ж.Отгонцэцэг гэдэг. Түүний хувьд бага ангийн багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ 35 жил ажиллаж олон арван хүүхдийг эрдмийн гараанд хөтөлсөн ачтан юм. Тэрбээр хавсарсан хэлбэрийн хорт хавдартай хэмээн оношлогдсон бөгөөд хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Ж.Отгонцэцэг багш 2020 оноос хойш энэхүү хүнд өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд БНСУ-аас эмчлэгдэх боломжтой гэсэн хариу сонсчээ. Гэсэн ч эхний ээлжинд 70-80 сая төгрөгийг эмчилгээнийхээ зардалд төлөх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм байна.

Иймд түүний отгон шавь нар нь багшдаа туслахаар ийн сэтгэлээрээ хичээж буй. Тэд анх 60 мянган төгрөгөөр бүтээгдэхүүн хийх материалаа авч энэхүү сайн сэтгэлийн ажлаа эхлүүлжээ. Мөн тэдний багшид зориулсан хандивын аяныг ч өрнүүлж эхлээд байна.

Хандивын данс: Хаан банк-5055347589, Жигмэдийн Отгонцэцэг

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2023 09:19

Sain huuhduud bna da bagsh n edgeh boltugai.

Зочин
Зочин
4 сар 22, 2023 11:22

Насаараа ЭМД төлчихөөд ингэж байх гэж дээ. Хэзээ нэг МАНгасын савраас гарна даа?

Зочин
Зочин
4 сар 22, 2023 12:38

Одооны хүүхдүүд үнэхээр өөр болж бна.тэгхэд томчуул 60,70,80 аад оныхон ичиж амьдраачээ энэ хүүхдүүдэд та нар юу зааж өгсөн бэ....

Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
Гэгээн богд минь Монгол улсаа аварч өршөө
4 сар 22, 2023 14:50
Reply to  Зочин

Юу бичээд байнаа. 60-80 оныхон юунаас ичиж амьдрах болж байна. Үе үеийн төрийн удирдлагууд л маш муу ажиллаж байна. 60-80 онд төрсөн хүмүүс юу нь буруу байна. Энэ хүүхдүүдийн бас чиний аав, ээж, ах, эгч, өвөө нар чинь л байгааш дээ. Тэдэндээ наад үгээ хэлдээ. Өнгөрсөн үерүүгээ нулимб�##� Ирээдүй чамруу нулимна гэдгийг бодож бичээрэй чи

zochin
zochin
4 сар 22, 2023 17:19

Ene erxem xundet bagsh xun nasaaraa bolovrsoliin salbart ajillaad niigmiin bolon eruul mendiin daatgal tulchixuud xort xavdraa emchluulj chadaxgui xandiv guigaad yavj baina gej bodoxoor Mongoliin zasag eruul mendiin salbar emch nariig xaraaj zuxemeer eldev muuxaigaar doromjilmoor gutaamaar baina
Erdenet xunii ami nasiig avarax emchilgee suvilgaa xiix tal deer yagaad ene xuniig anxaaraxgui tooxgui xaixraxgui xarj xandaxgui orxij baigaa yum be
Denduu gomdmoor denduu xaramsmaar denduu buximdmaar denduu gasalmaar aimaar xertsgii xargis xun chanargui niigem be

Үнэн
Үнэн
4 сар 24, 2023 23:47

Дарханы авилгач Хаянхярваа авилгын мөнгөнөөсөө энэ багшид өгөх хэрэгтэй. 40 саяар торгуулиад өнгөрнө гэж байхгүй. Ядахдаа нэг ч гэсэн хүнд буян хий.

Холбоотой мэдээ

Back to top button