НИЙГЭМНийгэм мэдээ

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 42.8 хувьтай байна

Энэ онд нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд нь дунд, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн. Харин 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, 50 гаруй хувьд нь даац хэтэрсэн судалгаа гарчээ.

Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор хаврын улиралд найман аймгийн 46 сумын 120 гаруй мянган га талбайд микробоилогийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан нь бэлчээрийн ургамлыг ургаж эхлэх үед мэрэгч амьтдын хөнөөлд өртөхөөс сэргийлж, цаашлаад бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн байна.

Намрын ургац тариалалтын нэгдсэн мэдээллээр энэ онд улсын хэмжээнд 

  • 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай,
  • 18.4 мянган га-д төмс,
  • 13.9 мянган га-д хүнсний ногоо,
  • 89.3 мянган га-д малын тэжээл,
  • 131.7 мянган га-д тосны ургамал,
  • 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийжээ.

Тэгвэл есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа хураан авсан байна. Үүнээс,

  • 26.4 мянган  га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай,
  • 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс,
  • 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо,
  • 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Ургац хураалтын явц үр тарианы тарималд есөн хувь, төмс 51 хувь, хүнсний ногоо 50 хувь, тэжээл 18 хувь, тосны ургамал таван хувьтай явагдаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 21.5 мянган тонн өвс, 12.6 мянган тонн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2105 тонн өвс, 425 тонн тэжээлийг бэлтгээд байна.

Аймгууд тендер зарлах, гэрээ байгуулах шатандаа байгаа аж. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар

  • 696.0 мянган тонн өвс,
  • 232.5 тонн сүрэл,
  • 7.8 мянган тонн ногоон тэжээл,
  • 2.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл,
  • 15.4 мянган тонн гар тэжээл,
  • 534.6 тонн дарш,
  • 19.5 мянган давс, хужир шүүг бэлтгэсэн байна.

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 42.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button