ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн ярилцлага

Байр суурь: Дэлхийд нүүрсний сэргэн мандалтын үе тохиож байна

Уул уурхайн долоо хоног эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр дэлхий дахинд нүүрсний цаашдын ирээдүй хийгээд Хятад-Монгоын хоорондох нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны талаарх сэдвээр Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук болон Түдэй тинк танк судалгааны байгууллагын дэд ерөнхий менежер Хоу Холли нартай товч ярилцсан юм.

-Мишель Манук: Эрчим хүчний улмаас нүүрсний сэргэн мандалтын үе тохиож байна-

-Дэлхий дахин бизнес, эдийн засгийн салбарыг ногоон ирээдүй рүү чиглүүлж байгаа. Цаашид дэлхий дахин нүүрснээс татгалзаж чадах уу?

-Дэлхийн хэмжээнд гэвэл үгүй. Миний бодлоор нэгдүгээрт, нүүрс эрчим хүчний шилжилтэд оролцох боломжгүй. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж чадахгүй гэх үзэл бодолтой. Товчоор бол буруу ойлголт юм.

Нүүрснээс гарч буй хохирлыг бүхэлд нь бууруулах технологи байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон асуудлын дийлэнх нь нүүрсний эрчим хүчнээс холбоотой байдаг. Хэрэв нүүрсний хор нөлөөг бууруулвал уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхүйц чухал шийдлийн нэг хэсэг болно. Би үүнийг хамгийн чухал зүйл гэж бодож байна. Хамгийн гол нь нүүрсээс холдох шилжилтийн талаар бус хор нөлөөг нь бууруулсан нүүрс рүү шилжих шилжилт чухал гэсэн үг. Энэ нь эдийн засаг хийгээд байгаль орчны хувьд чухал нөлөөтэй.

Дэлхийн улс орнууд нүүрсээс татгалзаж чадахгүй байна. Харин зохицуулалт хийж байна. Хятадын хувьд гэхэд л бусад эрчим хүчний систем рүү шилжих явцдаа нүүрсийг ашигласаар байгаа юм. Бусад улс орнууд цахилгаан станцуудаа хаахгүй гэдгээ ч мэдэгдэж байна.

Энэ мэтээр нүүрсний эрэлт нэмэгдсээр байна. Нэг ёсоор бол нүүрсний сэргэн мандалтын үе одоо тохиож байгаа юм. Бид үүнд менежмент хийх хэрэгтэй. Дэлхийн өмнөд хэсэг нүүрснээс хамааралтай хэвээр байна.

Нүүрсний хувь нэмэр нь цэвэр шилжилтэд зайлшгүй шаардлагатай нүүрсний инновац, ялгарлыг бууруулах технологийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг багтаах нь оновчтой.

-Олон улсын хувьд нүүрсний талаар ямар байр суурьтай байна вэ?

-Өвлийн эрчим хүчээ даван туулахаар Их Британи нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлсэн, Шведийн парламент эрчим хүчний шинэ зорилтыг баталсан, Польлш улс нүүрсний үйлдвэрүүдийн татаасыг сунгахыг эрмэлзэж буй, ХБНГУ хүрэн нүүрсний уурхайн өргөтгөлийг барихын тулд салхин цахилгаан станцыг татан буулгаж байгаа, Европ эрчим хүчний хямралаас гарахын тулд нүүрсийг ашиглаж эхлэх гэх мэт агуулгуудыг хэвлэл мэдээлэл ярьсаар байна.

-Манай улсын нүүрсний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх бол. Нүүрсний зах зээл цаашид хэрхэх вэ?

-Монголд нүүрс бол маш том хувь нэмэр оруулдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгт, нүүрс бол хязгаарлагдмал нөөц. Хэзээ нэгэн цагт бид огтоос нүүргүй болох эрсдэлтэй. Гэвч дэлхий даяар хүн амын өсөлт нэмэгдэж байгаа энэ үед хотжилт, чухал ашигт малтмалууд, мөн ган, цемент, хөнгөн цагаан зэрэг металлын ордуудын эрэлт нэмэгдэж байгаа юм. Хүн ам ихсэх тусам эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Бодит энергийн хэрэгцээ ихэснэ. Хэдийгээр нүүрс нь арай бага хувь нэмэр оруулж буй мэт боловч бидэнд эрчим хүчний сонголтууд илүү олон байгаа тул нүүрсний хэрэгцээ нь өндөр хэвээр байгаа юм.

Бид бодит баримтуудыг харах ёстой. Дэлхийн хүн ам өсөж байна. Бодит байдлыг харвал хүн ам хотжих тусам бидний суурь энергийн хэрэгцээг хангах шийдэл хөндөгдөнө гэсэн үг. Зарим орны хувьд энэ нь нүүрс байдаг.

Ташрамд дурдахад, миний хувьд нүүрсний нийлүүлэлтийг хянах эсвэл нүүрсний хэрэглээг бууруулах нь хэзээ ч гол асуудал байгаагүй. Харин дэлхийн нийгэмд хүсэгдэж буй өсөлт дэвшилт, хүлээгдэж байгаа байгаль орчны ээлтэй орон зайг авч ирэхийн тулд хүмүүст юу хэрэгтэй вэ, яах ёстой бол гэх мэт илүү чухал асуудал байгаа билээ. Томоор харах хэрэгтэй.

-Уул уурхайн салбарын санхүүжилтийн асуудал ч үүнд хөндөгдөх нь гарцаагүй. Санхүүжилт татахад юунд анхаарах шаардлагатай бол?

-Германы бодлогын судалгаанаас харахад олон улсад санхүүгийн эх үүсвэр хаалттай хэвээр байна. Ямар чиглэлд санхүүжилт шаардлагатай байгааг судлах хэрэгтэй. Зөвхөн нүүрсний нэмүү өртөг байгаад хангалтгүй. Эдийн засгийн өсөлт, нөлөөлөл, техник технологийн үе шат юу болох талаар харах хэрэгтэй. Хуучны уламжлалт хөрөнгө оруулалтын салбар түншлэлийн хүрээнд ажиллаж байна. Шинээр санхүүжилтийн эх үүсвэрийг татахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд л судалгаа сайн хийх шаардлагатай юм. Тэр цагт санхүүжилт хэрхэн татах арга нь олдоно.

-Ярилцсанд баярлалаа.

-Хоу Холли: Хятадын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа учраас Монголд боломж бий-

-Хятад-Монголын нүүрсний худалдаанд ямар сорилт байгаа вэ. Бидэнд ямар боломж байгаа бол?

-Олон сорилт, боломж хоёр улсад бий. Хоёр улсын хувьд нүүрсний худалдааны хамтын ажиллагааны боломжууд бий. Хоёр орны хувьд өндөр дээд хэмжээний айлчлал ойр ойрхон боллоо. Ингэснэрэ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч байна. Тиймээс урт хугацаанд хамтын ажиллагааг хадгалах нь хоёр орны стратегийн хэрэгцээнд нийцэж байгаа.

Хятадын коксжих нүүрсний эрэлт их байгаа. Хэдийгээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт гангийн хэрэглээ ирээдүйд буурах хандлагатай байгаа ч машин, автомашин, усан онгоцны үйлдвэрлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт аж үйлдвэрийн салбар өсөж байгаа. Энэ нь Хятадын дотоод болон гадаад эрэлтээс үүдэлтэй. Үйлдвэрлэлийн гангийн эрэлт нь Хятадын коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлнэ.

Мэдээж хэрэг хэд хэдэн таагүй зүйлс бий. Хятадын түүхий гангийн түвшинг хянах бодлого нь дөрөвдүгээр улиралд түүхий гангийн үйлдвэрлэлийг бууруулахад дарамт учруулах болно. Түүнчлэн одоогийн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт ч коксжих нүүрсний эрэлт хэрэгцээнд сөргөөр нөлөөлнө.

Хятадад коксжих нүүрсний эрэлт багассан ч Монголын хүхэр багатай анхдагч коксжих нүүрс Хятадад тодорхой хэмжээний зах зээлтэй хэвээр байгаа. Үүний гол шалтгаан нь Хятадад хүхэрлэг багатай нүүрс болон анхдагч коксжих нүүрсний нөөц бага хийгээд Монголын нүүрсийг ил аргаар олборлох зардал Хятадаас бага байдагтай холбоотой. Төмөр замаар холбогдож чадвал цаашид тээврийн зардал илүү буурна. Тиймэс боломжийн үнээр Хятадын зах зээлд Монголын нүүрс хөгжих боломжтой.

-Манай улс ирэх жил 60 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавьсан. Таны хувьд бодит байдлыг харахад Хятад улсад экспортлох нүүрсний хэмжээ маань ийм өндөр түвшинд хүрэх боломжтой юу?

-Би үүнийг боломжтой гэж бодож байна. Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт 2030 он хүртэл өсөх хандлагатай байгаа. Монголын талаас төмөр замын нөхцөлийг сайжруулснаар экспортоо нэмэх боломжтой. Тэр дундаа эрчим хүчний нүүрс. Сүүлийн жилүүдэд Өмнөговийн бүсийн эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэн. Энэ бүсийн нүүрсний илчлэг нь өндөр бөгөөд Хятадын зах зээлд алдартай. Түүнчлэн эрчим хүчний нүүрстэй харьцуулахад коксжих нүүрсний хувьд Монгол илүү давуу талтай.

-Хятадын хувьд гаднаас импортлох нүүрсний хэмжээгээ цаашид бууруулах эрсдэл байхгүй гэж ойлголоо, зөв үү?

-Тийм ээ. Би Хятадыг импортын нүүрсний хэмжээгээ буулгана гэдэгт итгэлгүй байна.

-Монгол цаашид нүүрснээс олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Тээвэр ложистик болон үнэ бол маш чухал зүйл. Мэдээж хэрэг орлогоо нэмэгдүүлье гэж байгаа бол тээвэрлэлтийн зардлыг багасгах хэрэгтэй. Түүнчлэн худалдаалж буй нүүрсний үнийг анхаарах нь чухал зүйл юм.

-Ярилцанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2023 09:24

Нүүрсийг дахин боловсруул шинэ технологи гарч ирж түүхий нүүрсийг шуд ашиглахыг х�##�ах хэрэгтэй

Халх монгол
Халх монгол
10 сар 13, 2023 10:58

Хятадад нүүрс зарахгүй учир нь тэд бол дайсанууд .ер нь бол гадагшаа нүүрс зарахгүй ээ . Нүүрсийг зарна гэдэг маш буруу монгол улс нүүрсээ дахин боловсруулах үйлдвэртэй болж олон хэрэгтэй зүйл гарна авч хэрэглэх болно.

Холбоотой мэдээ

Back to top button