Нийгэм мэдээ

Зулын 25-ны их дүйчин өдөр

Туулай жилийн зулын 25-ны өдөр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны пүрэв гарагт тохиож байна.

-Зулын 25-ны өдөр зул өргөж, нүглийг тэвчдэг-

Буддын шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж ирсэн.

Монголчууд эл өдөр зул өргөж, буян үйлдэх бөгөөд үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Өвлийн эхэн сарын билгийн тооллын 25 идэш хоол бэлтгээд дуусах үед тохиох бөгөөд өдрөөс хойш мал төхөөрөхийг цээрлэдэг. Мөн төхөөрсөн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж цээрээ гаргах зан үйл ч бас бий.

Нөгөө талаас бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэх болсон түүхтэй. Товчоор өгүүлбэл, Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр байсан гэдэг.

-Энэ өдөр хамба лам Д.Жавзандорж сүсэгтэн олонд сахил хүртээнэ-

Энэ өдөр бурхан шашны үйл ажиллагаа явуулдаг хийд, төвүүд буян номын арга хэмжээ зохион байгуулж номын дуу таслахгүй өнждөг. МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд дараах үйл ажиллагаа болно.

Онцолбол, энэ өдөр тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн ч биш
Хэн ч биш
2023-12-04 15:04

Бурхны шашинг дагаад улам л дордоно м�##�нууд аа

Зочин
Зочин
2023-12-05 06:57

Богд Зонхова өвлийн эхэн сарын шинийн 10 нд мэндэлсэн болмой????????????

Зочин
Зочин
2023-12-07 17:07

энэ з�##�хуу шар хув�##�знууцыг дайчлан баривчилж хүнд тустай хөдөлмөр хийлгэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button