Нийгэм мэдээ

Сургууль нь шатсан хүүхдүүд дотуур байранд хичээллэнэ

Завхан аймгийн Баянтэс сумын хичээлийн байр өнгөрсөн шөнө гал гарч, есөн ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, гал тогооны барилгын хамт шатсан.

Сумын онцгой комисс хуралдаж, 320 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн галыг бүрэн унтраажээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

9 ангийн багш гэж бичээд байхдаа яахав дээ, бичиж байгаа зүйлдээ хянуур баймаар юм, анги даасан 9 багш шатаж буй байранд өртсөн юм шиг биччихэж

Зочин
Зочин

Шатсан хүүхдүүд ч гэх шиг. Найруулгаа хармаар юм аа. Дотуур байранд хичээллэнэ гэнэ биз дээ

Зочин
Зочин

Галын шалтгааныг мэдмээр байна. Бусад барилгууд дээр урьдчилсан үзлэг хийж анхааруулах хэрэгтэй. Шалтгаан нь зураг төсөлд,барилга угсралт,шаардлагахангахгүй тоног төхөөрөмж эсвэл буруу ашиглалт г.м ийн аль нь бол. Дараагийн аюулаас сэргийлэхэд бүгдээрээ анхаарах хэрэгтэй байнаа

Холбоотой мэдээ

Back to top button