НИЙГЭМ
Сэрэмжлүүлэг: Завхан, Хөвсгөл, Архангай аймгуудын нутгаар -50 градус хүрч эрс хүйтэрнэ
Ойрын өдрүүдэд манай орны ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсаар буй. Тодруулбал, Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас энэ сарын 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байна.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх бол 14-ний пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.