АУЗ Т.Галсан: “Гал, гал” гэснээс галын аюул боллоо гэж хэлсэн хүмүүс хоосон цэцэрхэгчид биш

Дүнжингаравын уулзвар дээрх авто ослоос үүдэлтэй галын аюул ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан. Гурван алба хаагч амиа алдаж, 15 иргэн түлэгдэж, 60 айлын орон сууц, 28 машин түймэрт өртсөн. Уг ослын дараа нийгмийн сүлжээнд “Монголчууд сүүлийн үед гал, гал гэж их хэлдэг болсон нь галын аюулд хүргэлээ” гэж цөөнгүй хүмүүс бичиж, тухайн үгийг өдөр тутмын яриандаа хэрэглэхгүй байя хэмээн уриалж байна.
Залуусын өдөр тутмын яриа, аливааг дүгнэх сэтгэгдлээ "гал, гал" хэмээн илэрхийлэх болсон. Энэ нь Европ залуус дуу хөгжим, киног таашаах сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжээс үүдэлтэй. Сошиал платформуудад ч галыг илэрхийлсэн эможи бий.
Бид энэ удаад уг үгийн бэлэгдлийн талаар Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан гуайгаас сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрбээр “Ертөнц үгээс бүтсэн. Анх энэ ертөнц дээр үг л байсан. Үг амилаад юмс болж, юмс хоорондоо үйлчлээд хөдөлгөөн тэгээд хөгжил бий болсон.
Үгэнд халуун, дулаан, хүйтэн, ариун, бузар гэх мэт 77 эрчис буюу энерги бий. Нэг үгийг олон давтах аюултай. Жишээ нь, “бузар гоё”гэж дандаа хэлдэг хүнд үргэлж муу зүйл ойрхон тохионо. “Өвчтэй” гэдэг үгийг олон хэрэглэдэг хүн өөрөө ч, үр ач нь ч өвдөөд л байдаг. Энэ мэтээр амнаас гарч байгаа үг хүний хувь заяанд буян заяа эсвэл ёр мууг дууддаг.
Гал гэдэг сайхан үг. Гэрэл гэгээтэй бас дулаахан. Харин ихсэхээрээ түүдэг, түүдэг ихсэхээрээ түймэр, түймэр ихсэхээрээ хорвоо ертөнцийг түйвээх хэмжээний муу ёртой. Үгийг зохист хэмжээнд тоотойхон хэрэглэх нь гааруулах, сааруулах хоёр талтай.
Энэ үгийг нийтээр буруу хэрэглэж байгаа нь харь хэлний нөлөө юм.
Монголчууд гал гэдэг үгийг тэгж ихээр хэлж хэрэглэдэггүй. Дүлий хүн сонсвол гийгүүлэгч нь гээгдээд доод эрхтний нэр эсвэл алж устгах гэсэн утгаар сонстож мэднэ. Зуд зулагтай гэж үг бий. Зуданд хунгарласан цас хөрсний чийг болдог. Тэгэхээр тэнгэрийн зуд биш залхуугийн зуд аюултай. Зуд болчихлоо яанаа, энэ их цас хэцүү байна, аймаар юм гэдэг хүмүүс муу нөлөөтэй байдаг.
Энэ удаад “гал, гал” гэсээр байгаад галын аюул боллоо гэж хэлсэн хүмүүс хоосон цэцэрхэгчид биш. Байргүй болсон хүмүүс, хөөрхий тэр амиа алдагчдад гай болж байгаа төдийгүй даллан дуудсан мэт байхыг ерөөсөө үгүйсгэхгүй.
Үгийг нэг удаа хэрэглэхэд цагаан эрчис, олон удаа хэрэглэхэд тэлэн тэлсээр байгаад авралын юмуу аюулын даллага болдог. Бурууг дэлгэрүүлэх тусам нүгэл хилэнц, зөвийг дэлгэрүүлэх тусам буян хишиг хурж байдаг юм шүү.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эрхэмийн хэлсэн үгийг маш их анхааралтай сонсох л хэрэгтэй.муу юм нь үгийг буруу хэрэглэсэнээр буцаж ирж байгаа нь тэр байх.Хэзээ л бид гал гэдэг үгийг давтдаг байлаа.Одоо цагт хэн нэгний хэлсэн үгийг утгыг нь бодолгүй хэрэгцээ юм шиг хэлдэг болж дээ.Монгол хэлний мэргэжилтэнгүүд энэ тал дээр анхаарахгүй бол бил үндсэн хэлгүй болох цаг дөхжээ.
энэ үгийг байнга бичицгээх болсонд гайхаж эгдүүцэж айсан. монгол хүн амны билгээр гэдэг дээ
Сүүлийн үeд бүр ярианы хэлэнд их нэвтэрсэн гэнээ. Тэмцээнд хожиход хүртэл гоё гоё хурай гэхгүй га л га л гэж орилцгоож байна гэнэ
Монгол хүн амны билгээр Хятад хүн гарын бэлээр
Ёстой үнэн. Санал нэг байнаа. Үгийн сонголт хамгийн чухал, үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэдэг дээ...
Үнэн үнэн. Монгол хүн билгээрээ, аятад хүн бэлээрээ, түвд хүн шидээрээ гэж эртний үг их учиртай шүү. Монголчууд бид хорвоотой зохицон амьдрахдаа билэг дэмбэрэлийг ихэд анхаардаг ёс заншлтай ард түмэн
Шал худлаа цэцэрхэгч мухар сүсэгтэн дотны найз гээл хуцаад бсан найз нь өвдөнгүүт хамраа ч цухуйлгаагүй хувиа хичээсэн бэртэгчин эрүүл саруул үед нь зөндөө л ашигласан даа муу хувалз
Тэнэг чамтай тэрсэж маргаад яахав
Эрдэмт хүмүүний хэлсэн яах аргагүй үнэн.
Энэ цаг үед хөгшин залуугүй л буруу ярьрцгаадаг болсон. Жишээ нь: “аймаар гоё” гэдэг нь юу ч гэсэн утгатай юм. Хүн айлгадаг гоё зүйл ч гэж юу байхав.
Бас “хувцасны бөөс түүгч” гэцгээдэг. Удахгүй дэлхий даяар монголчууд бүгд бөөстэй. Түүнийгээ тусгай төхөөрөмжөөр түүцгээдэг гээд л шуугих байх даа…
Улайн дээр хэрээ цугладаг шиг юм болцгоох юм аа . 90 - д оны эхээр Дашцэрэн тодорч , Өнөрмаа шатаадаг шиг ГАЛСАН гэгч энэ өвгөн өөрөө . АЛ - аСАН \ АСАВ \ болчих юм аа ... Энэ лав нөгөө ТЭМЭЭЧИН ГАЛСАН биш л дээ , тэмээчин галсан бол 1937_ онд төрсөн юм - энэ өвгөн өөгийгээ 1932 онд төрсөн гээд " баатар" болохдоо залж байна билэээ ...
Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан, Үг Өөрөө Бурхан байсан. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр бий болсон бөгөөд бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юм гэж нэг ч үгүй. Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэлa байв. Гэрэл харанхуйг гийгүүлэхэд харанхуй нь гэрлийг дийлээгүй юм.
. АЛСАН гэнэ үү ...
mongol xun amnii bilgees ashdiin bileg gedeg ortoi shuuu yasab boroo duug duulsan jil boroonoos salaagui bizdeee boroo boroo orooroi
ҮГЭЭР БҮҮ ХӨӨЦӨЛД ГЭДЭГ ҮГТЭЙ !!!
Зсссс МАН.ы магтаалч
сонгодог мухар сүсэгтэн.
мухар сүсэг биш шүү үгэнд энерги байдаг гэж японы америкийн эрдэмтэд чинь бичээд байгаа үг бодит болж амилдаг гэцгээж байна даа
kkk. Manai zaluusiin amnii unshilga bolsan "P" geh oros haraal ih helnee. Ternees yamar inerig gardag bol ?kkk
Хэлсэн ярьсандаа сайн бод тунгаа