НИЙГЭМНийгэм мэдээ

ЦЕГ: 47 настай Б-гийн гэр, машинаас амфетамин гэх сэтгэцэд нөлөөт бэлдмэл илэрсэн

ЦЕГ-ын ХМТ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг дараах мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах чиглэлээр 34,860 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 642 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг: 13
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг: 268
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг: 22
  • Өмчлөх эрхийн эсрэг: 231
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг: 13
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг: 29
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг: 50
  • Бусад хэрэг: 16

Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд дээрх хэргүүдээс 762,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан. 356,2 тэрбум төгрөгийг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлүүлсэн.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд мэдээллье.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд орших суух 47 настай иргэн Б-тэй хамт амьдарч байсан иргэн Ц нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон. Энэхүү гомдол мэдээллийг 2024.02.21-ний өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Цагдаагийн байгууллага түүнээс хойш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Иргэн Б-гийн гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн тухай конвенцын жагсаалтад багтдаг амфетамин гэх сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэн байж болзошгүй. Сэжигтэн Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т зааснаар 2024.02.23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж цагдан хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдож байна. "Найз бүсгүйгээ хөнөөгөөд нохойд хаяж өгчээ" гэх иргэдийг сэрдхийлгэсэн мэдээлэл нийтэлж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button