НИЙГЭМ
Суурьшлын бүсэд орж ирсэн 2140 малын эздийг тогтоон, хүлээлгэж өглөө

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө.
Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.
Ташрамд, эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, ус тавьж өгч байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мал яах вэ хө өвс л иднэ биз тэр өвё дахиад ургана,наана чинь барилга байшин барьсан хүн хулгайчдаа зайлуулчих
Дарга нар малын махыг үхтлээ иддэг мөртлөө малаас их айдаг бололтой. Монгол хүн монгол 5 хошуу малтайгаа хто ч байсан хамт, хөдөө ч байсан хёмт байх ёстой шүү.
Хот орж ирсэн малыг хаших нь туйлын буруу шүү дарга нараа! Хэрэггүй юманд бяраа гаргахаа больцгоо. Хотын дотор адуу мал явж байх нь их сайхан шүү.