Нийгмийн

БҮҮ МАРТ: ХҮН төрд орж хулгай хийхийн тулд жагсаалтаа ТАВАН ТЭРБУМААР ҮНЭЛЖ байсан

Гадаад, дотоод явж галуу шувууны мах идсэн, хэдэн сайхан боловсролтой залуус нэгдэж, 2016 оны сонгуулийг угтуулан, Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-ыг байгуулж байв. “Аж богдын харуул” дуугаараа олон нийтийн дунд хоногшсон аугаа МУГЖ Н.Сувдын хүү Т.Бат-Оргил, банк санхүүгийн байгууллагуудад амжилттай ажилласан түүхтэй Н.Найдалаа, ОУВС-д ажиллаж явсан Т.Доржханд гэхчлэн багийн хувьд “мэдлэгтэй, боловсролтой”  залуус нэгдсэн.

ХҮН-ын нэр хүнд богино хугацаанд сайн ч өссөн. Гуравдагч улстөрийн намын хүчтэй байр суурийг нөхөж чадах нь уу гэх хүлээлт ч үүсээд байв. Тэдний тооцооллоор, ХҮН 2016 оны сонгуульд 3-4 суудал нэр дэвшилтээс авч, жагсаалтаар оруулах эрх үүссэнээр БҮЛЭГ ҮҮСГЭЖ /найман гишүүн/ ажиллах ганган ирээдүй хүлээж байв.

Гэвч 2016 оны сонгуулийн өмнө АН сонгуулийн тогтолцоог гэнэт өөрчилж, тэдний жагсаалтаар орох мөрөөдөл талаар болов. Үүнтэй зэрэгцээд, ХҮН-ын өнөөх боловсролтой,мэдлэгтэй залуус жагсаалтад багтах эрэмбээ тэрбум тэрбумаар нь үнэлсэн талаарх мэдээлэл дотроосоо задарч байв. Тэд жагсаалтын гуравт багтах эрэмбээ 5 тэрбумаар үнэлсэн гэдгийг өөрсдөө жиргээн дээр илчилсэн.

Алдарт С.Ганбаатарыг намынхаа даргаар сонгож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэдгээ зарлаж байсан амбиц төгөлдөр залуусын цаад мөрөөдөл нь ингэж илчлэгдэж байв.  Гаднаас гүйлгэсэн улс төрчдийн хар хоронд өртөн, дотооддоо шуурга авалцсанаар ХҮН 2016 сонгуулийн өмнө сүр дуулиантайгаар задран унасан түүхтэй.

Харин эдүгээ тэд сонгуулийн өмнө идэвхждэг хуучин зангаараа идэвхтэй хэвлэлийн хурал зарлаж, улстөрийн хүрээнд өрнөж буй асуудлаар байр сууриа илэрхийлцгээх  болсон. Пиараа идэвхжүүлэх ажлын хүрээнд Төв талбайн хажуудах том самбар “Бид хулгайч биш” гэсэн том самбар хүртэл хаджээ. Энэ нь логик утгаараа их инээдтэй.

Тэд бол жагсаалтад багтах эрэмбээ тэрбум тэрбумаар үнэлж явсан залуус. Хэрвээ сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөгүй, тэд хагарч бутраагүй бол жагсаалтаар оруулах суудал бүрээ үнэлж, тэд хэдэн арван тэрбумыг олох байв.  Тэгвэл тэдэнд  халаасаа сэгсрүүлж  парламентад  суусан УИХ-ын гишүүд саарал ордны давуу эрхээр хулгай хийж, алдагдлаа нөхөх нь тодорхой биз дээ.

Ийм л юм. Утгачилж хэлбэл, ХҮН-ын залуус  "Хулгай хийгээд алдагдлаа нөхчих, эхлээд УИХ-д суу” гэдэг санааг мөнгөтэй эрхмүүдэд шууд тулгасан.  Ингэснээрээ тэд өнөөдрийн муулаад байгаа АН, МАН-аасаа ялгарах юмгүй ХУЛГАЙЧДЫН ЭГНЭЭНД  зүй ёсоор бичигдэх үйлдлээ хийсэн билээ. Одоо тэд мянгантаа “БИД ХУЛГАЙЧ БИШ” гэж хашгирлаа ч олон  нийт таван тэрбумаар жагсаалтын гуравдугаар байраа үнэлж явсан  залуусыг мартаагүй.

Тэд боловсролтой, мэдлэгтэй гэсэн имижээр төрд орж, ХУЛГАЙ ХИЙХИЙН ТӨЛӨӨ л ингэж байгаа юм, итгээрэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

ok ok

zochin
zochin

ok ok үнэн үг хэллээ

Мөнхсайхан
Мөнхсайхан

Хэхэ, би ХҮН-ийг дэмждэг. Яавч нөгөө 60тэрбумчимн ЖДҮчин шоронгийн хулгайч нараас түм дээр.

Уншигч
Уншигч

Бусад намууд, УИХ-н гишүүд, сайдууд бас ингээд зоригтой орилдог ч болоосой. Хулгайчгүй л болмоор байна ш дээ

Зочин
Зочин

хулгай хийсэн хүн л би хулгайч биш гэж хэлдэг юм даа

Холбоотой мэдээ

Back to top button