УЛС ТӨР

Ш.Солонго Н.Чинбаттай цэцийн даргад ӨРСӨЛДӨНӨ

-ЦЭЦИЙН ДАРГАД 3 ХҮРТЭЛХ ХҮН НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ-

Үндсэн хуулийн цэцийн даргаар ажилласан байсан Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан, маргааш /2019.11.29/ Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-д “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан.

Уг хуулийн дагуу маргааш Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, даргаа сонгох юм.  Сонголтыг явуулахдаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-д заасны дагууЦэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно”.

Өөрөөр хэлбэл, цэцийн даргад гурав хүртэл гишүүн нь нэр дэвших боломжтой. Ингэхдээ нийт гишүүдийн  дунд нууц санал хураалт явуулан, цэцийн даргыг сонгоно гэсэн үг юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд,

  •  УИХ-ЫН САНАЛ БОЛГОСНООР: Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан,
  • УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС  САНАЛ БОЛГОСНООР: Д.Солонго, Ш.Цогтоо, Н.Чинбат,
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС САНАЛ БОЛГОСНООР: Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нар багтаж буй.

Эдгээрээс Ш.Цогтоо, Д.Солонго нарын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын сүүлээр дуусгавар болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ Ш.СОЛОНГЫГ, УИХ-ЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ  ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

Эх сурвалжийн мэдээллээр,  цэцийн гишүүн Ш.Солонго ҮХЦ-ийн даргад нэр дэвшихээр зэхэж буй аж. Тэрбээр, Москвагийн их сургуульийг хуульч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд ЗГХЭГ-т 26 жил ажиллахдаа сүүлийн 10 жил нь тус газрын тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж байв.  Ш.Солонго нь 20 гаруй Ерөнхий сайдтай хамтран ажилласан түүхтэй. Хуулийн чиглэл дэх бичиг цаасны жинхэнэ “машин” гэж мэргэжлийн хүрээнд үнэлдэг билээ.

Өөр нэг хувилбар нь, Д.Солонго. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар  болох дөхөж буй ч цэцийн дарга нэр дэвших өндөр амбицтай байгаа аж. Дээд шүүхээс санал болгосны дагуу  ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдсон тэрбээр хууччуулынхаа дэмжлэгийг авна гэдэг гол найдлагаа тавьж байгаа талаарх эх сурвалжийн мэдээлэл байна.

Мөнхүү Г.Баясгалан, Н.Чинбат нарын нэр яригдаж буй. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга Ш.Солонгыг, УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Баясгаланг дэмжиж буй талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Г.Баясгалан нь Баянхонгорын гаралтай, хууль талдаа харьцангуй сайн мэргэшсэн нэгэн.  Н.Чинбатын хувьд цэцийн гишүүдийн хамгийн ахмад нь билээ.

Гэвч төрийн гурван өндөрлөгийн саналаас үл хамаарч, ҮХЦ-ийн 9 гишүүний саналаар цэцийн даргыг сонгох юм. Улстөрийн хүрээнд хамгийн боломжтой, тохиромжтой хүнээр одоогоор Ш.Солонго нэрлэгдэж байна. Тэр цэцийн гишүүдээс олонхийн санал авч чадах уу гэдгий бид маргааш харна гэсэн үг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаашаа юм бэ. Цэцийн дарга-д энэ хүмүүсээс өөр хүн олдохгүй байгаа юм уу. Хөгшин настай улсуудыг тавихаа болиоч ээ. Дундаж насны хүн ядаж тавиач ээ. Арай юм аа. Өөрсдөө бараг нэрээ татмаар юм.

Зочин
Зочин

Хөх базах нь уу боов тэмтэрдэг нь үү аль нь ялах юм бол доо

БААЙ
БААЙ

наад солонго чинь хужаа хүн шүү дэ. ши ла гардын солонго. монгол төрийн хар хайрцагны бодлого байхгүй болжээ

иргэн
иргэн

ҮХЦ гэж дампуурсан шахааны газар. Энд олигтой хүн байдаг юмуу

Зочин
Зочин

ҮХЦ д хөгширсөн,огцорсон ерөнхийлөгчид , ХЗ н сайд асан тарган давхар эрүүтэй,яг ямар үүрэг гүйцэтгэдэг нь мэдэгдэхгүй өндөр цалин хангамж,эрх мэдлээр
дарангуйлдаг есөн хүн байдаг.Зарим нэг ам хамар мурысан нэг хөгшин хар хүн хүртэл ажиллаж байсан.

StevSlarie
StevSlarie

Cialis Achat Internet Prevent Upset Stomach While Using Cephalexin Peut On Acheter Cialis Sans Ordonnance En Pharmacie [url=http://cialibuy

LesOrdiff
LesOrdiff

Secure Ordering Progesterone Menopause Internet In Us http://abuycialisb.com - Buy Cialis Cialis Espagne Cialis Sucrallfate Buy In England

MatFuse
MatFuse

Cephalexin Breast Milk http://cheapcialisir.com - Cialis Cialis 10 O 20 Mg cialis tablets for sale Buy Now Doxycycline

Холбоотой мэдээ

Back to top button