УЛС ТӨР

ПОП ТҮҮХ: Төв талбайд поошиг нүдэж, Төрийн ордонд тухалсан Ж.Батзандангийн 10 АГШИН

Eguur.mn сайт өнөө цагийн поп улстөрчдийн түүхийг харуулсан фото агшнуудыг цувралаар хүргэх юм. Эхний удаад Төв талбайд поошиг нүдэн жагсаж, Төрийн оронд орох замналаа эхлүүлэн, эдүгээ ШИНЭ намын дарга болтлоо дэвшсэн Ж.Батзандан гишүүнийг онцолж байна.

НЭГ: Төв талбайд О.Магнайтай хамт шар бүч зүүж, поошиг нүдэн жагсаж, поп замналаа эхлүүлжээ /2006 он/


ХОЁР: Алдарт 7 сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан  гэх хэрэгт унаж, “аавын хаалга” татахад ойрхон явсан айдас хүйдэстэй үе /2008 он/


ГУРАВ: Таван хүний амь насыг авсан жагсаалаас үүдэж, тэр нам бараадан, улмаар Төрийн ордонд тухлав /2012 он/


ДӨРӨВ: Парламентад хөлд орж, авлига, оффшор дансны асуудал ярьж явсаар, 2016 онд аз нь шовойн, УИХ-ын гишүүнээр дахин сонгогдов


ТАВ: АН-ын даргад өрсөлдөж, таван сум хугалах гээд “хүч хүрсэнгүй” /2016 он/


ЗУРГАА: Ж.Батзандан гишүүн Б.Хурцын “Оронд тань ална шүү” гэсэн үгнээс айж, ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРОВ /2017 он/. Хамгаалалт өнөөг хүртэл үргэлжилсээр


ДОЛОО: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “авраад”, өөрөө  баатарлагаар намаасаа хөөгдөв. Тэрбээр “Би намаасаа хөөгдсөн ч Монголоосоо хөөгдөөгүй” гэж хэлсэн билээ. /2018 он/


НАЙМ“М.Энхболд л төрөөс явчихвал Монгол Улс хөгжинө”  гэх агуулга бүхий нийтийн жагсаалын дүр төрх болов/2019 он/


ЕС: С.Жавхлан гишүүнийг эгнээндээ нэгтгэж, ШИНЭ нам байгуулах ажилдаа тууштай оров. Уг хэвлэлийн хурлын үеэер Ж.Батзандан гишүүн С.Жавхлангийн дээл, гуталны сайхныг бишрэн байв. Гэвч С.Жавхлангаар тэд дуулуулахаас өөр ажил хийлгээгүй тул намд нь ороогүй юм гэдэг.


АРАВ: Ж.Батзандан Н.Энхбаярын ТЭГЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ, ҮНЭГҮЙ БОЛГОХ үлгэрийг үргэлжлүүлж явна.

“Шинэ нам-ын дарга Ж.Батзандан:

  • Нэг хүүхэдтэй хоёул хөдөлмөр эрхэлж буй залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙГ ТЭГЛЭХ, хүүг 5 хувь болгон БУУРУУЛАХ,
  • Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг ТЭГЛЭХ, Гэр хороолол, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн бүтээн байгуулалт хийж буй ААН-үүдийг НӨАТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,
  • Гурваас дээш хүүхэдтэй айл өрхийг ХАОТ-аас 100 хувь ЧӨЛӨӨЛӨХ,
  • Эмч, багш нарын цалинг 2 сая, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад ХҮРГЭХ,
  • 18-аас доош, 65-аас дээш настнуудад эрүүл мэндийн бүх үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгоно. Үүнд эрхтэн шилжүүлэн мэс ажилбар хүртэл багтаах зэрэг шинж бодлогуудыг хэрэгжүүлнэ гэж амлаад байна.
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Batzandan bol Mongol xun yagaad ch bish.Mongoliig oroldoj, ashiglaj, xorloj, argalj, poporjij, anarxiilj uvaigui bux l uildliig xiij mongol orond mini 30jil gai bolson xun.7sariin1nii uimeeniig ebi, xirz.jagaa, magnai, batzandan 4 zoxion baiguulj ordonii ood shulsee shiden boxio xayaj tanxairliin sedelteigeer dainaa exluulsen xumuus.edgeer xumuusd xaruitslaga toocoxiig ard tumen chix tavin xuleeseer suugaa

  2. Mongoloo horloj l bval Batzandan gegchiin hereg butej bgaa ni ter. Iim ymnuudad buu huurtagtun Mongulchuud. Ireh jiliin songuuliar MANAN ba hulgaicdaas salya gevel Batzandan,Lu Bold nariin tednii neg gedgiig martav aa!!

  3. Батзанданг харлуулах гэж иих ядах юм даа хөөрхий хөлсний бичээчид хөлжих цаг айсуй Удахгүй сонгуулийн жил гарлаа үзгээ хурцлаад түрийвчээ томсгоод байцгаа даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close