Судалгаа: Солонгос залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан амиа хорлолт

БНСУ-ын Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яам лхагва гарагт /2024.05.29/ судалгаа танилцуулсан байна.
Тус судалгаа Солонгос залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан амиа хорлолт хэвээр байгааг харуулсан юм.
9-24 насны иргэдийн дунд явуулсан судалгаагаар 2022 онд нас барсан залуучуудын 10.8 хувь нь амиа хорлосон байна. Амиа хорлолтын дараа осол (3.9 хувь), хорт хавдар (2.5 хувь) хамгийн том үхлийн шалтгаан болжээ.
Өөрөөр хэлбэл амиа хорлолт нь залуучуудын нас баралтын хоёр дахь хамгийн том шалтгаан болох ослоос 2.7 дахин их бүртгэгдсэн байна.
2021 онд залуучуудын нас баралтын нийт шалтгааны 11.7 хувийг амиа хорлолт эзэлж байсан юм. Амиа хорлолт анх 2012 онд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон байдаг.
Тэр цагаас хойш амиа хорлолт бусад шалтгаантай харьцуулахад тогтмол нэмэгдсээр иржээ.
Дунд болон ахлах ангийн сурагчид дунд 2023 онд явуулсан санал асуулгаар сүүлийн нэг жилийн хугацаанд тэдний 26 хувь нь сэтгэл гутралд орсон гэж хариулсан байна. Энэ тоо 2022 онд 28.7 хувь байсан юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.