УЛС ТӨР

МАН-ЫН БҮЛЭГ: 50+26-г ЗАДГАЙ САНАЛААР хэлэлцэхээр болж, М.Энхболд үг хэлэлгүй гарчээ

РХ БАРИГЧ НАМЫН БҮЛЭГ НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ-

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгээс Сонгуулийн тухай хуулийг өргөн мэдүүллээ.  Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл 50+26 буюу холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг дэмжсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. ҮХНӨ дээр унагасан саналаараа одоо хуулийн төсөл өргөн барьдаг нь ямар учиртай юм” гэж шүүмжилсэн  байна. Мөнхүү Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд  ч  ийм байр суурьтайгаа илэрхийлсэн бөгөөд  зарим залуу гишүүд “Ах нарт боломж олгох хуулийн төслийг хэлэлцэхэд суухгүй” гэхчлэн гарч оджээ.

Бүлгийн хуралд МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцож, “МАН олонхийн суудал авах хамгийн боломжит хувилбар. Удирдах зөвлөлийн шийдийг дагах ёстой” гэсэн утгаар байр сууриа илэрхийлжээ.  Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцоогүй. Алдарт М.Энхболд нь хэсэг суугаад, үг хэлэлгүй гарчээ.

Ингэснээр бүлэг дээр 50+26 буюу холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудлыг дэмжих эсэхээр санал хураагаагүй байна. Энэ удаагийн парламентын 41 нь шинэ гишүүдээс бүрдэж буй. Тэдний ихэнх жижиг тойргоор явуулах санал дээр зогсох тул бүлэг дээр дэмжигдэх боломж ч хомс байж. Тиймээс уг хуулийн төсөл ЗАДГАЙ САНАЛ-тайгаар УИХ-д орохоор байна. Хууль санаачлагчид болон МАН-ын томчууд “Юу ч гэсэн эхлээд хуулийн төслөө өргөн барья. Дараа нь асуудлаа нухацтай ярилцая” гэсэн аж.

ХУУЛИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ТАЙЛБАРЛАНА: “НАМ БИШ ХҮН ДУГУЙЛНА”, ЗӨРЧИЛ ҮҮСЭХГҮЙ

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр АН холимог тогтолцоог санал болгосон. МАН-ынхан нь “ОК”  гэж зөвшөөрөөд, кноп дарах мөчид хулхидсан. Ингэснээр Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн заалт унасан юм.

Хачирхалтай нь, МАН-ын Удирдах зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр унасан заалтаар сонгууль явуулахаар  тохиров. Тэд “НАМ БИШ ХҮН ДУГУЙЛНА”  гэсэн үгээр Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй гэж өнгөн дээрээ тайлбарлаж буй. Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй зөвлөлдөх үеэр “Зайлшгүй хуулийн зөрчил үүснэ” гэж зөвлөснийг эх сурвалжууд батлав.

МАН-ын гишүүд өөр хоорондоо “Жишээ нь  би тойргоосоо өрсөлдөж байж, 25 нөхдөө дагуулаад очсон У.Хүрэлсүхийг дэмж гэж уриалах хэрэг үү. Энэ бол байж болохгүй зүйл” гэхчлэн ярьжээ. Тэд далд ингэж ярьж байгаа ч ил шууд шүүмжлэхээс айж байна.

Бүлгийн хурлын үеэр “Хэвлэлийнхний шүүмжлэл хүлээж баахан булай болоод, эргээд унах гэж байгаа юм” гэхчлэн ярьсан нь анхаарал татав. Ирэх өдрүүдэд МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтэй нөхдүүд лоббигоо хэрхэн хийхээс хамаарч, 50+26 хувилбарын хувь заяа шийдэгдэх нь ээ.

Гэхдээ энэ санаа яг хэний хүсэлт байв гэдэг нь их л хөгжөөнтэй асуулт шүү. Хуулийг хүссэнээрээ тайлбарлагчид ийм л дураараа байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-12-03 09:11

Muusain luivarchid bolio. Zaluuchuud bid nar huchee uzmeer l bna shd

Дээр чинь сонгогчид
Дээр чинь сонгогчид
2019-12-03 09:59

Энэ хэдэн сард гишүүд бидэнд ямар их хайр зарлаж байнаа.Энд тэнд уриад л,очихгүй бол олон дахин ута�####�ад л.Очихоор зарим хүний энгэрийг цоолоод, өөрсдийгөө магтаад, заримд нь ууттай юм/сүү,аяга,гут�##�,оймс,хивсэнцэр,цаг,уудаг шар доктор,цай../ атгуулаад,дуучид хоолойгоо сөөтөл тулт�##� дуулаад,бүжигчид хөлөө цуцаж,хөлсөө дууст�##�
бүжиглээд,дагуулж яваа сониныхон нь зургийг янз бүрээр дараад л,тарахаар нь �##�батууд нь гар барьж ёрөөгөөд л хошин шогийн бяцхан хөтөлбөр аятай. Харин сонгуульд би оролцож сан�##�аа өгнөө.Гэхдээ МАНАН-ийн намын нэрээр орж ирэх 25 хүнд сан�##�аа ӨГӨХГҮЙ ЭЭ...

цэлмуун
цэлмуун
2019-12-03 10:51

Хурэлсух д�##�д ор

Иргэн
Иргэн
2019-12-03 19:58

Эд нарын шийдэх яах вэ?Иргэд та�##�ахгүй бол сан�##� өгөхгүй нөхцөл үүсээд байгааг яаж давж гарах гэж байгаа болоо.Одоо мөнгөөр цохиж сан�##� авдаг байдлаас бүрэн ангижрах ёстой.Өмнөх шиг сонгогчидын сонголтонд хоёр том намынхан ороод ирвэл мэдээж ихэнх хүмүүс сан�##�аа өгөхгүй.Иймд сонгуулийн хуулийг олон нийтэд та�##�агдахаар яар�##�тай өөрчилмөөр байна.Одоо нам хөдөлгөөнийхний үгээ хэлж тэмцэх цаг болоод байхад тэд нэгдэж хөдлөхгүй байгаад гайхаж байна.

StevSlarie
StevSlarie
2020-01-19 14:42

Dosage Forms For Amoxil Wikipedia Viagra Generique Viagra En Ligne [url=http://cialibuy.com]Cialis[/url] Buy Pet Meds Amoxicillin

MatFuse
MatFuse
2020-02-08 10:17

Comprar Cialis En Espana Sin Receta http://viacialisns.com/# - Buy Cialis Cialis Chiasso Cialis Cialis Kaufen Online

Холбоотой мэдээ

Back to top button