Нийгмийн

Шалгагдах хугацаандаа хил даван “зугтагсад”

Хууль, хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт эхлүүлчихээд байхад гадаад руу яваад алга болчихдог эрхмүүд бий. Хилийн хориг тавьчихаад байхад “Эмчлүүлнэ” гэж гуйсаар байгаад, хилийн дээс алхангуутаа “гуларчих” нь ч бий. Одоогоор АТГ-т шалгагдаж байгаад  гадагшаа яваад “алга болчихсон”  гурван иргэн байна.

НЭГ: Ч.Сайханбилэг эмчлүүлэхээр гадагшаа явсан ч эрэн сурвалжлагдахад хүрэв

Дубайн гэрээг батлахдаа  улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын явцад хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан ч ирэх хугацаа нь удаа дараа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Тодруулбал, Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн АТГ-аас албан ёсоор эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлсэн байна.

Түүнийг гадагшаа яваад ирэхгүй удсанаас үүдэж, хилийн хоригтой бусад хүмүүсийг мөн чангалж, тодорхой нөхцөлүүдийг хатуу журмаар харгалзан үзэж байгаа талаар эх сурвалжууд онцолж буй.

ХОЁР: Шүүгч С.Төмөрбат Алтанбулаг боомтоор хил давж, АНУ-аас албадан авчрах хэмжээнд тулав

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдаад байсан гавьяат хуульч Бямбаа агсан цагдан хорих байранд амиа хорлосон байдалтай олдсон. Уг хэрэгтэй холбоотой 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий.

Тэрээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнээс хойш эх орондоо ирээгүй байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээллээр, С.Төмөрбат АНУ дахь хадам талын ахан дүүс дээрээ очсон гэгддэг. Тэрбээр эх орондоо өнөөг хүртэл ирэхгүй байгаа учир хууль хяналтын байгууллагынхан АНУ-аас авчрах ажлыг зохион байгууллахаар ажиллаж байгаа юм. Гэхдээ АНУ-д саатуулагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

ГУРАВ: Шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчлүүлэхээр хилийн хоригоо цуцлуулсан ч...

Салхитын мөнгөний ордтой холбогдох хэрэгт шалгагдаж байсан шүүгчдээс хоёр нь хил давчихаад буй. Нэг нь дээр дурдагдсан С.Төмөрбат. Нөгөө нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан юм.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хилийн хориг цуцлуулах хүсэлт тавьж,  гадагшаа явжээ. Шүүхээс Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдал, эмчилгээ шаардлагатай зайлшгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хил нэвтрүүлэх шийдвэр гаргарсан байна. Гэвч өнөөг хүртэл ирээгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр БНСУ-д хагалгаанд орсон бөгөөд одоогоор хими эмчилгээнд явж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Amarsaihan gegch ene abgai kampani ulsuudtai huibaldaj negen huurhi zaluug buun urund oruulsan.estoi zabaan abgai bna lee nugel nudeetee

FKKJJJL';L
FKKJJJL';L

БӨӨН ӨВЧНИИ ҮҮРҮҮДЭЭР ЗАСГАА УДИРДУУЛЖ БАИСАН ЮМ УУ ӨВЧТЭИ ХҮН ӨВЧТЭИ Л ШИИДВЭР ГАРГАНА Ш ДЭЭ !!! ЭНЭ ЭМЧИЛГЭЭ НЭРТЭИ ХИЛ ДАВУУЛДАГИИГ ХЭН ЗОХИОН БАИГУУЛААД БАИДГИИН БЭ ???

Hohirogch
Hohirogch

Amarsaikhan abgai nugel nudeeree mongotei company tald mongo abaad neg muu ajiltanii hodolmoriin margaaniig arai hunshgui shiidberlesendee. Ooroo sanaj bgaa bzdee.

Зочин
Зочин

odoo yaltai bileedee

зочин
зочин

Сансар руу ниссэн ч олох байлгүй дээ. Харин шороонд булагдчихбал олдохгүй байх

Зочин
Зочин

Бурхны цээрлэл удахгүй хүртээнээ

Зочин
Зочин

Шийтгэлийг нь хурдан өгөөсэй билээ.эгэл жирийн иргэнийг гудамд шүлсээ хаясных нь төлөө шийтэгдэг мөртлөө...арай муу сдакууд юмаа.

бөө
бөө

үйл үр эдлэнээ.ард түмэн олон чи ганцаараа.үр хүүхэдчинь сүйрч явнаа

далд
далд

үйл үр эдлэнээ.ард түмэн олон чи ганцаараа.үр хүүхэдчинь сүйрч явнаа

hmm
hmm

Lalaruudiin ur huuhdiig ni heden үеээр нь хатавчнаас дээш бүү гарга нохой шиг уях хэрэгтэй янхан ээж, архичин хужаа аавтай пизда нар л шүүх шүүгч гэдэг сайхан алдарыг шороотой хутгаж мөнгөнд сөхөрч байгаа биз тэр муу төмөрбатын ээж хөгийн хулгайч байжээ.

Холбоотой мэдээ

Back to top button