Бусдын гарт амиа алдаж, хөнөөх оролдлогоос амь гарч байсан АНУ-ын ерөнхийлөгчид
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигч Доналд Трамп бямба гарагт /2024.07.14/ Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажлаа хийж явахад нь нэгэн этгээд түүн рүү гал нээсэн хэрэг гарсан.
Тус хэргийг АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо амийг нь хөнөөх оролдлого гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл АНУ-ын түүхэнд бусдын гарт амиа алдаж эсвэл хөнөөх оролдлогоос амь гарч байсан ерөнхийлөгч нарыг харцгаая.
Амиа алдсан
АНУ-ын түүхэнд дөрвөн ерөнхийлөгч бусдын гарт амиа алдаж байсан.
Абрахам Линколн: 1865 онд Вашингтон хот дахь Фордын театрт Жон Вилкус Бутын гарт амиа алдсан.

Жеймс Гарфилд: 1881 онд Вашингтон хотод галт тэрэгний буудалд буудуулж, хоёр сар хагасын дараа шархаа даалгүй нас барсан.

Уильям МакКинли: 1901 онд Нью-Йоркийн Буффало хотод амиа алдсан.

Жон Ф.Кеннеди: 1963 онд Техас мужийн Даллас хотод явж байхдаа Ли Харви Освальдад буудуулсны улмаас амь үрэгдсэн.

Хөнөөх оролдлогоос эсэн мэнд гарсан
АНУ-ын түүхэнд гурван ерөнхийлөгч амийг нь хөнөөх оролдлогоос эсэн мэнд гарч байсан юм.
Теодор Рузвельт: 1912 онд Милуоки хотод сонгуулийн кампанит ажил хийж байхдаа цээжиндээ буудуулаад амь гарсан.

Жералд Форд: 1975 гурван долоо хоногийн зайтай хоёр ч хөнөөх оролдлогоос эсэн мэнд гарсан.

Роналд Рейган: 1981 онд Вашингтон хотын Хилтон зочид буудлын өмнө буудуулаад амь гарсан.

Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк маягийн ардчилал ...
Амёрик юм чинь аргагүй ээ
2007 онд Жорж Буш буудуулж нас барсан