Нийгэм мэдээ
Өнөө шөнөөс ГХЯ-ны баруун тал, Олимпын гудамжийн замыг хаана
Улаанбаатар хотод дулааны шугам шинэчлэлийн ажил хийж, зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаад буй.
Энэ удаад буюу долдугаар сарын 23-ны 00:00 цагаас долдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Гадаад Харилцааны Яамны баруун талд дулааны шугамын өргөтгөлийн ажил хийх тул дээрх байршлуудын зарим замыг хаахаар болжээ.
Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаран сандран хийгээд яах вэ чанартай сайн л хийгээрэй зам хэд хоног хаана л биз.