Нийгэм мэдээ

BHP: Зэсийн эрэлт 2035 он хүртэл жилд дунджаар 1 сая тонноор нэмэгдэнэ

Дэлхийн зэсийн хэрэглээ 2035 он хүртэл жилд дунджаар нэг сая тонноор нэмэгдэнэ гэж “BHP” групп  таамаглаж байна. Зэсийн өндөр хэрэглээтэй технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд ажиглагдсан өсөлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх нь үүнд нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох "BHP" даваа гарагт гаргасан тайландаа дэлхийн зэсийн эрэлт сүүлийн 75 жилийн хугацаанд жилд 3.1 хувиар өссөнийг тодотгожээ.

Хэдий тийм боловч 2021 он хүртэлх 15 жилийн хугацаанд өсөлтийн хурд нь 1.9 хувь болж буурсан байна. “BHP” компани 2035 он хүртэл зэсийн эрэлтийн өсөлтийн хурд жил бүр 2.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2023 онд зэсийн нийт эрэлт 31 сая тонн хүрч байжээ.

Харин “BHP” групп 2050 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт 70 хувиар нэмэгдэж, жилийн 50 сая тонн хүрнэ гэж төсөөлж байна. Үүнээс гадна суурь металлууд дундаас зэсийн үнийн төлөв хамгийн сайн байгааг “London Metal Exchange” арга хэмжээний үеэрх судалгаа харууллаа. Зэсийг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр зэсийн үнэ тавдугаар сард шинэ дээд түвшинд хүрч өсөөд байна. Хэдий тийм боловч БНХАУ энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрч чадахгүй байх болгоомж нэмэгдсэнээр үнэ нь эргээд буураад байгаа юм.

БНХАУ-ын эдийн засаг базаахгүй байгаа ч зэсийн эрэлт тооцоолж байснаас өндөр байна гэж “Morgan Stanley”-ийн шинжээч мэдээллээ. Мөн шинэ зэсийн уурхай байгуулах чиглэлд  хөрөнгө оруулалт хангалтгүй байгаагаас нийлүүлэлт хумигдаж үнэ нь өсөх магадлалтай байна гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button