Улс төрийн мэдээ

Чуулганы гадна попорч явсан Т.Доржханд сайд болоод сошиал хэрүүлд л хариулдаг болов

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн яамны сайд байхдаа, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандтай гар нийлж, 72 өдрийн турш хоёр үе шаттай “нүүрсний сонсгол” зохион байгуулсан. Тэдний сонсгол тодорхой үр дүнд хүрсэн.

Үүнээс жилийн дараа буюу одоогоор Б.Энхбаяр сайдын суудлаасаа бууж, гишүүн болсон бол Т.Доржханд УИХ-ын гишүүнээс шадар сайдын суудалд суугаад буй. Ийм байр сууринд ирсэн тэд өдгөө нэгнийгээ сошиалаар хатуухан шүүмжилж эхлэв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Энхбаяр нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ “Т.Доржханд хэдхэн сарын өмнө төрд өмч байхгүй гээд надтай хамт сонсгол хийгээд сууж байсан. Гэтэл сайд болоод хоёр долоо хонгийн дараа төрийн өмчийн компанийн 10 их наядын тендерийг би зохион байгуулья гээд явж байсан. Миний таньдаг Т.Доржханд биш болсон байна лээ. Одоо боль хөгшөөн” гэв.

Харин хариуд нь Шадар сайд Т.Доржханд сошиал хаягаараа дамжуулан  “Гүтгэлэг чинь хэрээс хэтрээд байна. Хамтарсан засагт орсон тул юу ч гэж харлуулж гүтгэсэн хамаагүй гэвэл эндүүрэл шүү. Нууцалж байгаад “Шууд гэрээ байгуулдаг” төрийн өмчийн компаниудын тендерийг нээлттэй, ил тод болгоно. Ижил төрлийн худалдан авалтуудыг нэгтгэж цэгцэлнэ. Харин зөвлөхөд төрийн өмчийн компаниудын лоббинд ороод хэрэггүй дээ” хэмээн хариу барьжээ.

Парламентад найман суудал авсан ХҮН намын дарга, шадар сайд Т.Доржхандын хувьд, өнгөрсөн жилүүдэд эдийн засаг ярьж попордог байсан гишүүдийн нэг. Тэр нүүрсний хулгайг анх яригдаж эхлэх үед 40 их наядын нүүрсний хулгайн талаар ярьж шуугиан дэгдээж байсан. Харин одоо таг чиг.

Ингэж явсан гишүүн маань сонгуулиар өөрөө тойрогтоо нэр дэвшихээс айж жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Дараа нь тэрбээр байр сууриа бататгахаар МАН-ыг түшиж явсаар Хамтарсан Засгийн газар байгуулах саналыг зөвшөөрч, өөрөө Шадар сайдын суудлыг аваад буй. Ингэснээр төрийн бүх тендер, мөнгөний ажил түүний гар дээр ирж байна гэж ойлгож болно.

Улмаар төрийн тендер, мөнгөний ажлыг зохион байгуулах болсон Т.Доржхандыг түүний замналыг мэддэгийг хувьд Б.Энхбаяр шоглож, шадар сайд шуурхай хариу үзүүлж, өөрийгөө өмгөөлөв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 13:07

Бузар хар минь үнэн хэлсэн шдээ. МАН ы суганы үс минь. Энхбаяр их зөв ярьдаг з�##�уу байгаа юм даа

Зочин
Зочин
12 сар 11, 2024 14:58

Доржхандын намыг улс төрөөс арчих хэрэгтэй.Угаасаа ч арчигдаж эхэлж байгаа даа.Ард түмэн тэнэг биш шүү 2028 оноос эхлээд лааз өшиглөөд ирхээрээ юу ч гэж попроод ямар ч нэмэргүй болсон шүү чи.Чиний улстөрийн карер 2028 онд дуусна хахах

Холбоотой мэдээ

Back to top button