Алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төр нэг гараараа тээг тавьж, нөгөөгөөрөө дэмжинэ гэж эсрэгцүүлж болохгүй

Монгол Улс дэлхийн нийт алтны нөөцийн 1 орчим хувийг, дэлхийн үйлдвэрлэлд эзлэх хувь нь харин 0.7 хувь байдаг. Гэхдээ манай улсад алтны шинэ, үндсэн орд нээгдэх өндөр потенциал бий хэмээн уул уурхайн салбарынхан үзэж буй.
Алт валютийн нөөцийн голлох хэрэгсэл болж байна
Өнөөдрийн байдлаар манайд 440 орчим тонн, 400 орчим үндсэн орд, 40 гаруй шороон ордтой гэх тоо бий.
1990-ээд онд алтны үйлдвэрлэлийг эрс нэмэгдүлж, гуравдагч хөрөнгө оруулалтууд орж ирж байсан бол 2000 оноос хойш алт тойрсон, дагаж мөрдөх 1500 гаруй хууль тогтоомж, 98 орчим Засгийн газрын тогтоол, холбогдох 200 орчим удаагийн сайдын тушаал, 35 төрийн байгууллагын удирдлага шийдвэрүүд гарч, 1200 гаруй стандартыг мөрддөг байна.
Өөрөөр хэлбэл алтны томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нөөцөө нэмэгдүүлье гэдэг ч дагаж мөрдөх олон хууль, журам, стандартын босго болоод АМНАТ-ийн өндөр хувь нь хөтөлбөрийг идэвхжүүлэхэд нэг тээг болчихдог. Ямар сайндаа л салбарын сайд Ц.Туваан нь "Дэлхийд манайх шиг өндөр 30 хувийн алтны АМНАТ байхгүй" гэж байхав.
2000 онд хэрэгжиж эхэлсэн Алт хөтөлбөрийн гол тээг нь ерөөсөө л хуультайгаа уялдаагүй олон журам, стандартууд байв. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтаар орж ирсэн компаниуд жил тутам өөрчлөгдөх хуулиудаас үнэндээ сөхөрчихсөн жишээнүүд цөөнгүй бий. Гэсэн мөртлөө Засгийн газраас эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, валютийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг үр өгөөжийн талаас нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүсэл сонирхол өндөр байгаад байдаг.
Саяхны жишээ гэхэд л улсын валютийн нөөц багасах үед "Эрдэнэс Монгол"-д нөөцийг 5 тэрбум ам.долларт хүргэх үүрэг өгснөөр алтны худалдан авалтыг нэмэгдүүлж, зорилтоо давуулан биелүүлсэн.
Энгийндээ бол,
- Монголбанк дотоодын олборлогчдоос алтыг худалдан авч, гадаадад валюттай сольж нөөц бүрдүүлэх
- Зарим тохиолдолд алт хэлбэрээр өөрөө нөөцийн хөрөнгө болгон хадгалагдах
- Ийнхүү алт нь USD, EUR зэрэг гол валютын адил Монголбанкны чанартай хөрөнгө гэж тооцогдоно
Хувийн компаниуд Монголбанкинд голлох алтны нөөцийг бүрдүүлдэг
Өнөөдөр Монголбанкинд алт тушаадаг эх үүсвэрүүдийг харвал тусгай зөвшөөрлөө аваад, уулын ажлын төлөвлөгөө тайлангаа гаргачихсан, бталгаажсан нөөцтэй, байгаль орчны хууль тогтоомж, стандартуудаа дагаж мөрддөг компаниуд байдаг. Эдгээр нь татварын төлөлтөөрөө төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.
Гэтэл нөгөө талд гар дээрээс алт тушаагчид нь Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг одоог хүртэл бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй. Татвар төлдөггүй болон байгаль орчны нөлөөлөл, үйл ажиллагааны тайлан мэдээлэл зэрэг ор байдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэгчдээс бусад нь үндсэндээ тогтвортой бус байдлаар алт нийлүүлдэг учир хяналт, бүртгэлийн тогтолцоог жигдлэхэд хүндрэлтэй байдаг аж.
Тоогоор харвал бүртгэлтэй компаниудаас жилд ойролцоогоор 10-аас дээш тонн буюу 2024 онд гэхэд 13.9 тонн алт, үнэт металлын арилжаа эрхлэгчдээс 2.5 тонн алтыг Монголбанкинд тушаасан байна.
Иймээс дараагийн алтны хөтөлбөрт уул уурхайн нэгдсэн стандарт нэвтрүүлье гэдэг асуудал хөндөгдөж эхлэв. Хамгийн чухал нь байгаль орчны гүйцэтгэл нь ил тод байхгүй бол алт хууль бусаар олборлох нь орон нутгуудад хамгийн том сорилт, эрсдэл болчихсон. Цаашид үйлдвэрлэлийн өртгийг буулгах арга замыг эрэлхийлэхгүй бол зардал өндөр байх тусам алт үйлдвэрлэлийн хэмжээ буурах эрсдэлтэй.
Монголбанк 2023 онд 22 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь валютын нөөцийг ойролцоогоор 1.5–2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэсэн тооцоо бий. Гадаад валютын нийт нөөцийг 5.2 тэрбум болгоход голлох үүргийг алт эзэлсэн.
Стратегийн ордуудад алтны ордууд олон бийг тооцсон ч цаашид Баялгийн сангийн гол хүчийг алт бүрдүүлэх тул алтны үйлдвэрлэлийг нэмэх, үүнийгээ дагаад цаашид хэрэгжүүлэхээр яригдаж буй Алт-3 хөтөлбөрийнхөө голлох агуулгыг ч нарийн боловсруулах нь нэн чухал хүлээлт үүсгэж байна.
Т.БАТСҮРЭН
Холбоотой мэдээллийн линкийг дор хавсаргаж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу л хийх гээд байна даа
Ийм юм. Э г ү ү р одоо сах�##� ахынхаа агуулгыг түлхэх юм. Эрдэнэтийн 49- ийн гар хөл болсон мя даг одоо ХХБ-ны голлох агуулгыг эргэн сэргээх нэн чух�##� хүлээлт үүсч эхэллээ. Алт �##�т а л т
ter teeg taviad baigaa humuus chine tsaanasa gadnii gar hul bolson lobbychid shuu
саад учруулаад байга зүйлсийг ш�##�гах хэрэгтэй
�##�т гэхээс илүү зэсээ өөрсдөө боловсруулдаг болчуул
ухах яах вээ тэр нөхөн сэргээлтээ хийх нь чух�##� монголын шороо ирлээ гээд энэ солонгост бөөн юм болж байна
зөв л юм байх юм яагад саад хийх гээд байгаа юм болдоо