Барилгын компаниас пентхаус, 30 байр нэхэж, дарамталсан Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлжээ

“Бавгар” компанийн ерөнхий захирал Х.Оюун цагдаагийн алба хаагч, хурандаа Б.Цогтбаяр хоёр жилийн турш шинэ орон сууц, мөнгө нэхэн дарамталж байгаа талаар хэвлэлд хандсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус компани 2015 оны есдүгээр сард ЦЕГ-ын алба хаагч, хууль сахиулагчдын 376 айлын хотхоныг барих гэрээ байгуулжээ. Гэвч хотхоныг барих ажлын хэсэгт ажиллаж буй хурандаа Б.Цогтбаяр ашиглалтад орсон хоёр пентхаус, одоо баригдаж байгаа блокноос 30 ширхэг байр үнэгүй өг хэмээн нэхэж, дарамталсан гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ дөнгөж сая хэвлэлд тайлбар өглөө. Энэ үеэр “Бид сахилга ёс зүйн зөрчилтэй эвлэрэхгүй учир иргэний мэдээллийн дагуу Цагдаа Дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг шалгаж эхэлсэн. Мөн 2018 онд албан хаагчид гомдол гаргасны дагуу уг хотхоны захиалагч талын ажлын хэсгийн өмнөх ахлагчийг сольж Б.Цогтбаярыг энэхүү албан тушаалд томилж байсан юм. Одоо түүнийг ажлаас нь чөлөөлж, Авлигатай тэмцэх газар шалгаж байна” гэлээ.
Н.ГАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтбаяр хурандаа гэнэдэж, тэрнээс жинхэнэ хөрөнгөжсөн хурандаа гарууд бол одоо Цогтбаярыг тэнэг баагий гээл инээж суугаа шд хаха
Чөлөөлөх бус цагдаагаас хөөөөөө цол хэргэмииг нь хураа тэтгэмжииг нь болих нь зөв
Чөлөөлөөд болоо юу . Ингэж байхад байдал мэдэгдэхгүй ээ.
10-han jiliin dotor ded ahlagchaas hurandaa tsoliig hudaldaj avsan huuhed shu de, yag iim argaar tsol alban tushaal devshih bsan
Цогтбаяр талийгаач ээжтэй нь нийлж барилга эхлүүлсэн нь нэгт компанид үнэгүй газар, 2т Цогтбаярт хувьдаа байр авах ашигтай байсан
Дарга нар нь үүрэг өгсөн байгаа тэрнээс өөрөө дур мэдэж тийм юм хийхгүй нь тодорхой
Бавгар компани орон сууц барихаар авсан мөнгөө буцааж өг.
Шалгагдаж тогтоогдоогүй асуудлаар хүнийг ингэж болдог юм уу. Арьсаа хамгаалсан, арчаагүй удирдагч нараар удирдуулж байгаа учраас өнөөдөр
Монголын цагдаа ямар ч сүр хүчгүй, алба хаагчдын нь итгэл алдарсан байгаа юм. Тэр хүүхэн гүтгэсэн бол яах вэ...ажлаас чөлөөлсөн хугацааны
Цалин хөлс, сэтгэл санааны хохирлыг дарга нэртэй алиа салбадай нар төлөх үү.
Аливаа асуудлыг нягталж шалгаж, зөөлөнд зөөлөн, хатууд хатуу, хамгаалах үедээ хэнээс ч айдаггүй хамгаалж чаддаг удирдагч цагдаад үгүй болжээ
Дээшээ долигонуур, доошоо хатуу, олон нийтэд таалагдах гэсэн хөгийн хүмүүсээр удирдуулж байгаа цагт цагдаа нар яаж шударгаар ажлаа хийх юм б
Одоо энд тэнд дарамтлуулж авилга авсан гаруудыг илчлэх аян өрнзүлэх хэрэгтэй.
Авилгыг илчлэх аян өрнүүлээ..
Олон хүн илрэнэ.
Хурандаа нарын авсан байраа мартчихдаг нь аргагүй юм бн даа.
Бавгарын захирал нь Ланд 200 машин цоо шинийг авсан гэсэн мэдээ байна.
Avaal biz hend hamaatain be? Huviin bizness,
Цагдаагийн хурандаа нарын үндэслэлгүй хөрөнгүүдийн шалгах хэрэгтэй.
Энэ мэт орон сууцны Хэрэгт холбогдож ажлаас халагдсан хүмүүс эргэж ажилдаа ороод бүр дарга болдог шүү дээ. Сүртэй араатан нэртэй дарга залуу
Эргэж ажилдаа ороод монголын цагдааг ард түмнийг доромжилж бгаагаа мэдэж бгаа дарга нар одоо ч бгаа.
Хажууд нь хараад хэргийг нь шалгаж бсан хүмүүсийг мартсан гэж боддог хурандаа нар ажилаа хийгээд бүр дэвшээд л явж бгаашт
Ямар хүн нь 10 жилийн дотор хурандаа болчихдог. Ямар гавьяатай хүн бэ. Авилгач л юм бишүү. Шалгаач. Цагдаагийн нэр хүнд улам л унаад бх юм
БАВГАР КОМПАНИ ЦАГДАА НАРТ ОРОН СУУЦ БАРЬЖ ӨГНӨ ГЭЭД 5 ЖИЛ БОЛЛОО. ӨӨРСДӨӨ ҮНЭТЭЙ ЖИЙП МАШИН АВААД УНАЧИХСАН ГЭЖ ЦАГДАА НАР ЯРЬЖ БАЙНА.
Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй, гэм буруутайд тооцоогүй, авлига мөн эсэхийг шалгаж байхад ажлаас нь чөлөөлж болдог юм уу.
бавгар нэрэндээ таарсан баавайсан ямар царай муутай зүүдэнд ормоор манин царайтай хүүхэнтэй гэрээ хийсэн юм бэ 5 жил хулихдуулждээ