НИЙГЭМ

Ардчилсан нам ажлын байрыг хамгаалахаар МҮХАҮТ-тай хамтарна

Өнөөдрийн байдлаар 50 орчим мянган хүн ажлын байргүй болсон тухай Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ мэдээллээд байна. Тиймээс “Ажлын байраа хамгаалья” цахим жагсаалыг МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан юм. Мөн эдийн засгаа аварч, ажлын байрыг хамгаалах чиглэлээр Ардчилсан намтай хамтарч ажиллах хүсэлтээ өнөөдөр намын удирдлагуудад гардуулан өглөө. Ингэснээр эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр Ардчилсан нам, МҮХАҮТ-тай хамтарч ажиллахаар болж байна.

   Ардчилсан намын зүгээс цар тахлын хүнд үед эдийн засгийг идэвхижүүлэх онцгой бодлого явуулахгүй байгаа эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үед МҮХАҮТ-тай эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь цагаа олсон ажил болохыг АН-ын удирдлагууд онцоллоо. Хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийг идэвхижүүлж, ажлын байрыг хамгаалах чиглэлийг гол болгон ажиллах бөгөөд АН-ын мөрийн хөтөлбөртөө тусгаад буй өрхийн хөгжлийг дэмжих өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд хамтарч ажиллах юм. Өсөлтийн бодлого Монгол өрх бүрт мэдрэгдэх ёстойг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү энэ үеэр онцолж байсан юм гэж АН-аас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Тэгнээ, тэр. Знэ Амартувшин гэж АН-ын нохор танхимыг удахгуй улсторжуулэх яриад бсан батлагдлаа

  2. Амартүвшин гэдэг нөхөр ####бан туша####аа улс төрийн зорилгоор ашиглаж болж байгаам уу!?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button