Нийгмийн
Орон сууцанд гал гарсны улмаас хүү нь угаартаж, аав нь нас баржээ
Өчигдөр /2020.10.05/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд байрлах нэр бүхий орон сууцанд гал гарсны улмаас нэг иргэн нас баржээ.
Тодруулбал, 48 настай Х гэгч нь гаднаа ил харагдах шарх гэмтэлгүй нас барсан, харин 12 настай Э нь угаартсан байдалтай тагтан дээрээ байсан аж. Хүүг яаралтай тусламжийн төвөөр ЭНЭМҮТ-д хүргэж, хордлого тайлах эмчилгээг хийж буй аж. Шалгалтаар гал гарсан гэх объектоос архины шилийг хураан авчээ. Галын шалтгаан архидан согтуурснаас болсон байж болзошгүй байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.