АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампыг огцруулахаар санал хураана

Өнгөрсөн лхагва гарагт Дональд Трампыг дэмжигч нар бослого өдөөн Конгрессын Ордонд хүч түрэн нэвтэрсэн. Үүний улмаас 50 гаруй цагдаагийн офицер бэртэж таван хүн нас барсан юм.
Ардчилсан намын гишүүд Дональд Трампыг дэмжигчдээ хүчирхийлэл үйлдэхэд турхирсан хэмээн буруутгаж түүнийг огцруулах (импичмент) саналыг дэвшүүлсэн. Тэгвэл өчигдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стени Хойер Ардчилсан нам Дональд Трампыг огцруулахаар санал хураана гэдгийг баталсан юм.
Тэрбээр сурвалжлагч нарт мэдээлэхдээ “Ирэх лхагва гарагт импичментийн процесс дээр санал хураах болно” хэмээжээ. Хойер нэмж хэлэхдээ санал хураалтын зорилго нь импичментийн төслийг Сенатад хүргэх гэсэн юм. АНУ-ын үндсэн хуульд зааснаар импичментийн процессыг эхлүүлэхийн тулд сенатуудын гуравны хоёр нь дэмжих ёстой аж. Харин Конгрессын дээд танхимд одоогийн байдлаар Бүгд Найрамдах нам олонх бөгөөд тэд импичмеэнтийн төслийг хамгийн эртдээ ирэх 19-ны өдөр буюу Жо Байдены тангараг өргөх ёслолын өмнө хүлээн авах боломжтой гэсэн юм.
Өмнө нь 2019 онд Конгрессын доод танхим Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн огцруулах саналыг дэмжсэн байдаг.
Эх сурвалж: Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.