НИЙГЭМ

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг Налайх руу нүүлгэнэ

Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар  "Таван толгой түлш” ХК-ийн Толгойт дахь үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, үлдэж буй хэсгийг зөвхөн түлш нөөцлөх зорилгоор ашиглана гэж мэдэгджээ.

Түүнчлэн Шадар сайдын зүгээс сайжруулсан түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж, тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө.

Тэрбээр "Толгойт дахь сайжруулсан түлшний тус үйлдвэрийг зүүн бүс буюу Налайх руу нүүлгэх үйл явцыг эрчимжүүлэх нь зөв.

Үйлдвэрээс гарч буй тоосжилтыг хамгийн боломжтой хувилбараар багасгахад анхаарч, энэ хэсгийг үйлдвэрлэсэн түлш ачиж буулгах, нөөцлөх цэг болгох хэрэгтэй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button