УЛС ТӨР

Ч.Чинбат: АН-ын гишүүд хууль зөрчиж байгаа тул шаардлагатай бол албадан тараана

Өнөөдөр /2021.05.05/ Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан намаас сонгогдсон хоёр эрхмийн материалыг хүлээж авахгүй хэмээсэн. Тэднийг намын дотоод асуудлаа цэгцэлж, нэг нэр дэвшигч тодруулбал материалыг нь хүлээж авна гэдэг тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос өгөөд байгаа юм.

Үүний дараа О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын гишүүд буюу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тэмцлийн дараагийн шатанд шилжиж, төв талбай дээр өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Ганибал, А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын хүмүүс төв талбай дээр суулт хийж эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат тэднийг Бүх нийтийн бэлэн байдлын үеийн хууль журам зөрчиж байгаа тул шаардлагатай бол албадан тараах арга хэмжээ авна гэж хэвлэлд тайлбар өгсөн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Jandarm uls boljee huurhii

Зочин
Зочин

Tsar tahal ged bdag taraagaachee ayul shy koronadwal ch

Иргэн
Иргэн

Цар тахал ч тардагаа тарчихаад бна! МАН-н бууны ноходууд болоод СОНГУУЛЬ луйвардахад л сайхан далим болж бна даа ! Энэ халзан чинь нөгөө Өнөрөөтэй үзэлцээд Гэрэл гэгч хулгайчийн хэргийн баримтыг устгасан нөхөр мөн бна

Холбоотой мэдээ

Back to top button