УЛС ТӨР
ТАНИЛЦ: Замын-Үүдэд хариуцлага алдсан дараах албан тушаалтнуудыг чөлөөллөө
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ-ын алба хаагчид багтсан.
Энэ талаар Х.Нямбаатар сайд олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ хэмээн онцоллоо.
Ингээд уг асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, дараах албан тушаалтнуудыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна.
- Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо. Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ажиллана.
- Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат. Оронд нь В.Намхайнямбуу ажиллана.
- АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан. Оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана.
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах. Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана.
- Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаяр. Оронд нь ажиллах хүн тодорхой болоогүй.
Үүний дээр Замын-Үүд дэх мэргэжлийн хяналтын ажилтнуудыг болон гаалийн байцаагч нарыг өөр аймагт сэлгэн ажиллуулахаар болжээ.
Г.САНСАРМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж дээ. Ингэж цогцоор нь бүтцээр нь задлахгүй бол олигтой юм болохгүй. Хатансайханы оронд өөр аймгаас хүн томилж болоогүй юм уу?
Засаг ингэж л ажиллах ёстой. Зөв энэ эрчээрээ бугшсан газруудыг шалгаж цэгцлэх ёстой. Энэ агентлагуудыг шалга, мэргэжлийн бус хүмүүс самарч байна. Та нарт тал засаж гүйгээд компаниудыг дарамтлан томорч хамаг мөнгөтэй ажлуудыг нь гадны хүмүүст өгдөг байдал хэвийн үзэгдэл болсон.
Нямбат болж муу хог
Гашуун сухайьыг шалга, ЭМГЛийн Гашуун сухайтыг шалга, бөөн мафи бгаа
Khudlaa jyjig taviad bai. ZG iim boltol khyanalt tavij, arga khemjee avakhgyi yavj irchikheed uursduu khariurslagaa khyleegeech. Olnii ankhaarliig uur tiish n' tatakh arga sh dee.
Sur javhlantaigaar odoo 2 dugaar eelj hoolondoo orhiin bna.