НИЙГЭМ
Түрүү бөхийг шагнах байсан автомашиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр болжээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн шагнал болох байсан “Toyota HIACE” автомашиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр болжээ. 16 хүний суудалтай уг автомашин нь эмнэлгийн байгууллагад ашиглахад олон давуу талтай аж.
Засгийн газрын шийдвэрээр энэ жилийн Үндэсний их баяр наадам хойтон жил рүү хойшилсон. Үүнтэй холбогдуулж бөхийн барилдаан болохгүй. Иймд түрүү бөхөд олгох байсан энэ шагналыг ийнхүү цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, ЭХЭМҮТ-д өгөхөөр болсон байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.