Нийгмийн

Л.Данзанноров: Э.Энхбат начины эмчилгээний зардалд гурван тэрбумыг өгсөн, цаашид ч өгнө

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.

Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт боллоо. Улмаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг дахин прокурорт буцаалаа.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Н.Түвшинбаяр маргаад байгаа зүйл байхгүй. Өнгөрсөн хугацаанд гурван тэрбумын хохирол нөхөн төлсөн. Мэдээж төлж л таарна. Цаашдаа ч төлөх ёстой. Ойлгож, ухамсарлаж, гэмшиж байгаа. Сая шүүхээс хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гээд  прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Хамгийн гол нь хохирогчийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовж байгаа. Маш харамсалтай хэрэг болсон” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Estoi gem ni urdaa gemshil ni hoinoo gegch bolj bna. Yamar ch aldar nerd hursen daruu zan uneheer dutagdaj bna odoogiin zaluust. Neg l tengeriin amitan hoorood bdag, deer ni har usand yund ni durlana daa.

зочин
зочин

Албан тушаал, хязгааргүй эрх мэдэлд хужирсахаар ийм болдог гэж Хурц гуай хэлсэн байхаа.

Наран эгч
Наран эгч

Харамсалтай л байна муу юм болвол сайхан олимпийн аварга сайхан Монгол бөх 2 оо алдахнээ бодолтой хянамгай байгаач дээ та нар минь өид өөхүүлээ шүү дээ залбирах л үлдэж дээ алддагшүй хүн байдаггүй шүү дээ

Хонгор
Хонгор

Үхэж хэвт тийм булай алуурчинг өмгөөлж яаааадаг бнаа зүгээр л хаяаач дээ мөнгөний шуналтай өмгөөлөнцөрөө!

Баасансүрэн
Баасансүрэн

Учиргүй их мөнгө зарцуулжээ гэхдээ хэдэн төгрөг эхнэрт нь ханийг нь хүүхдүүдэд эцэгийг нь орлож чадах бишдээ хөөрхий.

666
666

хуцдаг худлаа ярьдаг өмгөөлөгч вэ

Зочин
Зочин

Exner ni minii Dansand gants ch mungu oroogui gejee. Medeej exnert ni ugsnuus shuud emchilgeenii zardal, solongost baisan zardaluudig shuud tulsun ni deer baij taaraa daa. Er ni tegeed ene 2 xynii xoorondiin zodoon yag yunaas bolson yum bol doo.

Харгалзагч
Харгалзагч
Reply to  Зочин

Нэгмуу мароженгоос блсон гсээн..ххх

Зочин
Зочин

Kkk

Зочин
Зочин

Архи бол бүхнийг залгидаг мангас юм. Хүн бүр архинаас чадах чинээгээрээ татгалз

Холбоотой мэдээ

Back to top button