Ичиг, ичиг: ЗГ-аас “Улны айл” гэдэг үг хэрэглэдэг эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулжээ
ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл “Улны айл” гэдэг үгийг ашиглаж ярьсандаа хариуцлага хүлээн огцорсон. Яамных нь дэд сайд С.Зулпхар нэгэнтээ “Бид улны айл гэж ярьдаггүй” хэмээгээд байгаа. Гэсэн ч өдгөө “дан дээл”-тэй болсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл саяхан “Улны айл гэдэг үгийг 2008 оноос хойш ашигласан, судалгаанд ч хэрэглэсэн” гэж мэдэгдээд байна.
Ямартай ч Д.Сарангэрэлийн “Үг хөөхөөр үхэр хөө” гэдэг үг үнэний ортой. Хэдийгээр ёс зүй, хариуцлага ярьдаг боллоо хэмээн сошиалд дэмжиж байгаа ч үүнд масст таалагдах гэсэн хандлага, Д.Сарангэрэлийг унагая гэсэн эрх баригч нам доторх хүлээлт хоёр илүү жин дарж нөлөөлсөн.
Тэгвэл өнөөдөр ХНХ-ын дэд сайд С.Зулпхар Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Яаманд улны айл гэдэг үг ашигладаг эсэхийг шалгахаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан” гэж ярьжээ.
Иргэдийг “Улны” гэдэг тодотголоор ялгасан энэ агуулга нь шүүмжлүүштэй байсан. Гэвч ХНХ-ын яамны ажилчид “Улны айл” гэдэг үгийг судалгаанд ч ашигласан, үүндээ зорилтот бүлгээс ч доогуур амьжиргааны түвшин бүхий 26 мянган өрх бий гэж Д.Сарангэрэл гишүүн хэлсэн. Тэр ортой болоод л огцорсон ч уурсан, уурсан үг хаяж байгаа. Англи хэлэнд ч “Sole Parents” хэмээх, өрх толгойлсон эцэг эхчүүдийг хэлдэг үг бий. Sole гэдэг нь ул гэсэн үг.
Гэвч одоо үг ашигладаг эсэхийг шалгахаар Засгийн газар бүр ажлын хэсэг байгуулжээ. Хэрэглэдэг нь тогтоогдвол “Хэрэглэдэг юм байна аа” гэж ил зарлаж чадах уу. Тэгвэл дэд сайд С.Зулпхар нь ч “Хэрэглэдэггүй” гэж ам гарсандаа хариуцлага хүлээх үү. Эсвэл “Улны айл гэдэг үг хэрэглэдэггүй нь тогтоогдлоо” гэсэн инээдэмтэй мэдэгдлийг Засгийн газрын түвшинд зарлах уу. Аль ч утгаар бодсон ач холбогдолгүй юм. Харин “Улны айл гээд буй тэр 26 мянган өрх яг ямар өрхүүд вэ, хэрхэн анхаарах вэ” гэж судлах нь зүй ёсных.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлыг нь шалгахын оронд ул гэдгийг хайгаад манаргана. МАН- ын мангарууд
Үгиин учрыг олох нь зав л дөө
Тэнэгүүд.Сарангэрэл хатан ээжээ цааатгах гннд баыгаа юмуу.
эргүүнүүд ээ өөр хийх ажил маш их байна ийм юмны хойноос хөөцөлдөөд сууж байдаг та нар ёстой эргүү новшнууд бн даа
тэгээд яахийн эргүүлж тавихиймуу
Сарангэрэлийн энэ үг яриа яагаад ч зөвтгөх аргаггүй. Төрийн сайд шүү дээ!!! Би 70 хүрсэн хүн яаманд ажиллаагүй ч түмнийхээ дунд амьдарч яваа хүн. Ийм үг, хэллэг сонсоогүй!
Энэ хүн цаашид ч ёс зүйгүй хүн гэдгээ харуулсаар байх юм.
ОГИУДАС ... УИХ , ЗГ хичнээн ч мянгган ажлын хэсэг , хянан шалгах комисс , хороо , дэд хороо гаргав ... ??? Одоо бүр огцорсон сайдынхаа огиудас , огцорсон эмчийнхээ үлдээсийг шалгадаг комисс гаргадаг болж - ялгадас шалгадаг ЗГ ...
АРД ТҮМНЭЭ УЛНЫ АЙЛ БОЛГОСОН, ОДОО ҮХЭР МАЛ БОЛГОЛОО. ЭНЭ ЭРГҮҮ АВГАЙГ МОНГОЛ ТӨРӨӨС ХӨӨЖ, ҮХРИЙН УЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. АРД ИРГЭД МИНЬ НЭГДЭЖ ИЙМ ТЭНЭГҮҮДЭЭС САЛЦГААЯ.
Sole parent гэдэгт орж буй sole бол латин хэлний solus буюу ганцаараа гэсэн утга шүү. Энэ нь ул буюу sole гэдэг үгтэй ижил бичигдэх боловч утга нь өөр
латин биш англи хэлэнд чухам ямар утгатай юм бол.
Орчин цагийн англи хэлний ихэнх үг латин гаралтай. Solum гэсэн латин нэр үгээс гаралтай Sole бол ул гэсэн утгатай, харин solus гэсэн латин тэмдэг нэрээс гаралтай sole бол ганц гэсэн утгатай
Enethegiin castiin sistemeer yarina gedeg bol ard tumnee doromjilson yildel yah argagui mon. Ded said unen helsen Tiim ug helleg ogtoos bgaagui
Zavharsan yum.
Энэ үхэнүүдэд арай дээр юм хийе гэсэн санаа огт алга аааааааааааааааааааааа
Оюунэрдэнээ одоо болиоч.Энэ чавганцыг эрхлүүлээд байдаг ямар учиртай улс вэ.Ард түмэн та нарт өдөр ирэх тутам дургүй болж байна.Ийм юм хийгээд байхаар чинь аргагүй шүү дээ.
Оюуэрдэнэ хулгайчыг зайлуулъя аа
Чинии юуг хулгайлаав чи хулгайд алдах юутай гөлөг вэ