Б.Жавхлан: “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэлцлийн хүрээнд ХХБ-наас зарим төлбөрийг суутгахаар зөвшилцсөн
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны дараа Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн хэлцлийн хүрээнд өрнөж буй үйл явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “49 хувийн хэлцэл хийх Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвхтэй ажиллаж, баримт материалуудыг нухацтай судалсан. Бэлтгэлээ сайтар хангасны үндсэн дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн талууд хэлцэл хийж эхэлсэн. Хоёр удаагийн хэлцэл амжилттай болж, 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээнүүд хийгдсэн. Энэ хэмжээгээр Засгийн газар өр “Эрдэнэт”-ийн 49 хувьд холбогдох төлбөрийг барагдууллаа гэсэн үг. Монголын талын хувьцаагаа энэ хэрээр баталгаажуулж буй гэж ойлгож болно.
Хэлцэл дуусаагүй, үргэлжилж байгаа.
Мөн хэлцэл үргэлжилж байх хугацаанд “Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкан дахь 196 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдлээ бүрэн төлж дуусгасан.
Түүнчлэн энэ хугацаанд 49 хувийн асуудалд хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоон, зарим өр төлбөрийг Худалдаа хөгжлийн банкнаас суутгах асуудалд бичгээр зөвшилцсөн байдаг” гэлээ.
Үүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “АТГ-аас тус асуудлыг удахгүй мөрдөн шалгаж дуусна гэсэн мэдээлэл өгсөн. 10 гаруй хүнийг яллагдагчаар татахаар болсон. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжих процессын дараалал бий” гэж нэмлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэт үйлдвэр бол хөгшин тэжээлийн үнээ болсон гээд байсан элбэгдорж сайханбилэгийн хойноос зугатаад явчихсан гэсэн үү