УЛС ТӨР

"Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглагч ба санаархагчид УИХ-тай биш МАН-тай тохирно

Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

Энэхүү тогтоолын төслийг эрх баригч МАН-ынхан дөнгөж өчигдөр /2022.10.24/ бүлгийн хурлаараа оруулан хэлэлцэв. Улмаар энэхүү овоолгыг ашиглах боломж байна гэж үзсэн юм. Ингэхдээ тогтоолын төслийг заавал УИХ-аар оруулах шаардлагагүй Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой гэж үзсэн нь сонирхолтой.

"Эрдэнэт" үйлдвэрийн овоолго гэж юу вэ.

Өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэд "Эрдмин", "Ачит Ихт", "Зэс эрдэнийн хувь" ХХК-ууд хүдрийн овоолгыг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. "Эрдэнэт" үйлдвэр хөрсөө хуулж үйлдвэр лүү оруулахдаа үйлдвэрлэлийн хэсэгт таарахгүй хэсгийг тусад нь овоолдог. Хураагдсан овоолгыг тэдгээр компаниуд "Хаягдал" хэмээн нэрлэж, өөр технологиор ашиглан зэсийг нь ялган авдаг аж. 19 овоолго байдгаас "Ачит ихт" ХХК гэхэд л хоёрыг нь ашиглаж, 2 тэрбум ам.долларын зэс гаргадаг гэх тооцоо бий.

Тэгэхээр "Ачит Ихт” мэт компанийн ашигладаг овоолго бол "Эрдэнэт" үйлдвэрийн буюу төрийн өмч. Хоёрхон хүн биш аймаг, үйлдвэр, иргэд хуваах хувилбар зайлшгүй яригдах учиртай.

Гэхдээ эл овоолгыг ашиглагчид болоод санаархагчид гэж бий. Овоолгыг хэрхэхийг УИХ биш МАН шийдэх нь. Тэгэхээр ашиглагчид болоод санаархагчид УИХ-тай биш МАН-тай тохироогоо хийж таарна гэсэн үг. МАН хэдхэн компаниас хэрхэн салгаж, улсад өгөөжтэй байдлаар яг шийдвэрлэж чадах уу гэдэг том асуудал байна.

Санаархагчдын тэргүүн эгнээнд Ц.Анандбазар:

"Сод монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Ананбазар “Эрдэнэт” ТӨҮГ-т зэсийн агууламж бүхий овоолгыг ашиглах, эдийн засгийн  эргэлтэд оруулах хүсэлт гаргаж байв. Улмаар Х.Бадамсүрэн түүний хүсэлтийг боломжит байдлаар судлах чиглэл өгч байсан гэгддэг. Бүр улс төрийн хүрээнд дэмжих асуудал хэд хэдэн сувгаар яригдаж байсан гэх нь бий. Энэ утгаараа "Зэс эрдэнийн компани"-ийн хохирогчид У.Хүрэлсүхэд матсан гэх. Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан, нэгэн үес У.Хүрэлсүхтэй харилцаа тогтоох оролдлого хийсэн гэгддэг.

Ашиглагчдын тэргүүн эгнээнд Ц.Элбэгдорж, П.Цагаан:

"Ачит-Ихт” компани “Эрдэнэт”-ийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 1978-2005 онд овоолсон балансын бус хүдрээс зэс үйлдвэрлэдэг гэсэн үг. Энэ үйлдвэрийг 2010 онд барьж эхлээд, “Эрдэнэт” үйлдвэр “Ачит-Ихт” компанитай 2010 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2014 оны хавраас албан ёсоор үйл ажиллагаа явуулсан байдаг. Улмаар "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэнг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаанд давуу эрх олгосон хэмээн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч өдгөө замхарсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УРНАА БУРУУ ТАЛААС НЬ БИЧИЖ БУРУУ ЮМАНД ТУРХИРААД БАЙНА УУ ДАА . Ашиглаж болохгүй ,үйлдвэрт оруулбал алдагдалтай ажиллуулах , овоологыг 200 хүнийг ажлын байртай болгож улсын төсөвт тодорхой татвар төлж ЭРДЭНЭТ үйлдвэртэй ашигаа хуваалцах гэрээ хийж шинэ технологи оруулж ирж ажиллуулж байгаа хүмүүстээ баярлах хэрэгтэй .ЭНЭ ХҮМҮҮСТЭЙ ХЭРЭЛДЭЭД , ЗУУРАЛДААД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ЗҮГЭЭР ТАМЫН ТОГООНЫ ХҮМҮҮС АЖЭЭ.ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР СААРАЛ НУНТАГ ГАРГАСНААС БОЛОВСРУУЛААД ЗЭС ЦУВИМАЛ ,ЗЭС УТАС ,ЗЭС ХАВТАН ГАРГАВАЛ ОВООЛОГ АШИГЛАСНААС ИЛҮҮ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖ БАЙГАА ЮМ.......ТАМЫН ТОГООНЫ МОНГОЛ ҮЛГЭР .....ТАМЫН ТОГООНЫ МОНГОЛ ҮЛГЭР

Зочин
Зочин

ашиглаж байг дээ яагаад болохгүй гэж дээ татвараа л өг

Зочин
Зочин
Reply to  Зочин

ҮЛгэр жишээ мтуршлага судлаад ашиглах эхрэгэй 12 овоолго байдаг Ачит Ихт 300 хүнийг байнгын цалин сайтай ажлын байрара хангаж байгаа

Зочин
Зочин

Энэ Анандбазар гэж юмыг хүчирэх хууль гэж алга уу? Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй бололтой

Зочин
Зочин

Яг нэг барьж идэх гэж байгаа нохой шиг хаана гайгүй юм байна тэрэн лүү шүлсээ үсчүүлнэ тэгсэнээ арчилж хайрлаж мэдэхгүй байж арчаагүй юмнууд

Зочин
Зочин

Үлгэр домог шиг л байхаа болчих хэрэгтэй шдээ ямар солонгос драм уу, Эхнэрийн урхи цаашаа хахаха

Зочин
Зочин

Юу л болоод бна даа бас

Иргэн
Иргэн

ЗАЛУУ ОРЧИН ҮЕИЙН ХҮН БАЙЖ СЭТГЭЛГЭЭ МУУ БН ШҮҮ БҮХНИЙГ ТӨРИЙН МЭДЭЛД АВАХ ЮМ УУ ХУВИЙН ХЭВШЛЭЭР ДАМЖИН ХҮМҮҮС АЖИЛТАЙ БОЛЖ ЦАЛИН АВНА ТАТВАРААР НЬ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ АЖИЛЛУУЛНА . Түүнээс биш 2 хүн баяжаад бхйгаа юм биш мэдээж ашиг олно Миний хувьд Ачит ихт компани баялаг бүтээж байгааг зурагтаар харсан Бид харин ч бахархах ёстой

ЗОЧИН
ЗОЧИН

БҮХ ХУУЛЬ ДҮРЭМ ЁС ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭРДЭНЭТИЙГ ОЛОН ЖИЛ НЭМЖ ИДЭЖ ИРСЭН ЭЛБЭГДОРЖИЙН ХҮҮХЭЛДЭЙ ӨЛӨН ЦАГААН ОДОО БОЛНОО, ТЭР ХУЛГАЙЧИЙН ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГДОРЖТОЙГОО НИЙЛЖ МОНГОЛЫН БАЯЛГААР ИХ Ч ТОГЛОЛОО, ИХ Ч МӨНГӨ УГААЛАА, ХУУЛЬ ЁС ГЭЖ БАЙДАГ БОЛ ОДОО БАРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Юююююююю
Юююююююю

Ачит Ихт, Эрдмин, Мяндагт групп гэгч эд нар улсын овоолго ашиглаж байна. 34% нь автоматаар улсын хувь хувьцаа. Эби , Цагаан 2 байна шуналтаарай

Зочин
Зочин

П.Цагаанд харин талархах ёстой соц үед балансаас хасаад юу гарахгүй гээд хаясан овоолгыг үйлдвэр барьж зэс гарган экспортыг нэмэгдпүүлж байгаад эрдэнэт үйлдвэрийн толгойны өвчин болоод байсан овоолго дээр зээл олж үйлдвэр барьсанд энэ овоолго бороо уастай үед хүчлийн уусмал гарч ойр хавийн мал хүнийг хордуулж байсан Цагаан гуайг хуулийнхан хангалттай шалгасан бүх зүйл хуулийн дагу болсон АТГ гэрт нь хүртэл нэгжлэг хийсэн Элбэгтэй ямар ч хамаагүй Цагааныг толгойг ашиглавал Монголд мөн ч их юм хийнэ дээ

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч ямар ч мэдээлэлгүй юм байна тэгээд ингэж бичиж болохгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button