НИЙГЭМНийгэм мэдээ

Э.Анандад охин дүү нь донор болж, хагалгаандаа орж байна

Найман настай Э.Ананд хүү нуруу нугасны хорт хавдар гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн оны тавдугаар сард эмчилгээнд явсан ч, очоод цусны хорт хавдар хэмээн давхар оношлогдсон. 

Өнгөрсөн хугацаанд хүү найман удаагийн хими эмчилгээнд орсон хавдар нь дахисан талаар түүний ээж манай сайтад ярилцлага өгч байсан. Ингэхдээ Э.Анандын төрсөн дүүг нь донор болгохоор төлөвлөж байгаагаа ярьсан.

Турк улсад эмчлүүлж Э.Ананд хүү өнөөдөр эс шилжүүлэн суулгах хагалгаанд орж, төрсөн дүү нь донор болжээ.

Бяцхан хүүгийнхээ эрүүл энхийн төлөө уйгагүй тэмцэж яваа ээж, ахдаа эснээсээ өгсөн жаахан охин, зоригтой, тэвчээртэй Э.Ананд хүүгийн гэр бүлд дэм болцгооё. Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк - 406084536 Ц.Даваа (ээж), Хаан банк- 5070841092- Ц.Даваа (ээж)

Э.Анандын ээжийн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗОВЖ ЯДАРСАН НЭГЭНДЭЭ ЧАДЛЫХАА ХИРЭЭР ТУСАЛДАГ ӨӨРИЙХӨӨ АЯГАТАЙ ХООЛЫГ ӨГЧИХӨӨД СЭТГЭЛ ӨНДӨР ҮЛДДЭГ АРД ТҮМЭН БОЛ ЗӨВХӨН МОНГОЛЧУУД ЮМ ШҮҮ.АЛАГ ҮРСЭЭ АХЫГАА АВРАХ ГЭЭД ЗҮТГЭЖ БАЙГАА ЭНЭ ГЭР БҮЛД ТУСЛАЦГААЯ УРИАЛЖ БАЙНА.БИ ОДОО МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛНЭЭ БАГА ГЭХГҮЙ СЭТГЭЛЭЭРЭЭ ХИЙНЭЭ МОНГОЛЧУУДАА ДЭМЖЭЭРЭЙ ХӨДЛӨӨРЭЙ ХҮҮХДҮҮДЭД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕЭ

Холбоотой мэдээ

Back to top button