Тодруулга: "Ээжийг нь бие засахаар гарсан үед хүүхдүүдийн зургийг авсан"

Нэгэн иргэн фэйсбүүктээ богинохон хугацаанд хэсэгхэн газрыг туулахад ямар тохиолдлуудтай таарснаа тоочин бичиж, эмгэнэлтэй нийгэм хэмээн тодотгосон нь олны анхаарлыг татаад байна. Тухайн хүний бичвэр дунд гудамжид чингэлэг дотор бага насны хоёр хүүхдийг цоожтой байх бөгөөд зэргэлдээ амьдардаг иргэн “архи уудаг хүүхэн хоёр хүүхдээ байнга хаяад явдаг” гэж ярьжээ.
Тэгвэл холбогдох албаныхан мэдээллийн дагуу ажиллаж эхэлжээ.
Одоогоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, холбогдох албаны хамтарсан баг тус мэдээллийн дагуу байж болно хэмээн таамагласан хороодын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж.
Нөгөө талаас анх энэ зураг бүхий пост оруулсан иргэнийг үнэн, бодит нөхцөл байдал мэдээлсэн эсэхийг шалгаж байгаа юм байна. Учир нь тухайн иргэн би шээрлэсэн гэж хэлсэн бөгөөд тун удалгүй нийтлэлээ устгажээ.
Дээрх мэдээллийг манай сайт 12:50 цагийн үед авсан бөгөөд үүний дараа 13:40 цагийн байдлаар дараах мэдээллийг өгсөн юм.
Тодруулбал "Тухайн хүүхдүүдийг олсон. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг юм байна. Хүүхдүүдийг тэр өдөр ээж нь өөрөө ажиллуулдаг ТҮЦ-ндээ авч ирсэн бөгөөд иргэнийг зураг авах үед ээж нь бие засахаар гадагш гарсан байжээ. Энэ хоёр хүүхэд хараа хяналттай байдаг. Аав нь хөдөө ажилладаг, ээж нь ТҮЦ ажиллуулдаг. Өдрийн цагаар өвөө, эмээ нь хардаг ч тэр өдөр өвөөгийнх нь бие нь тааруу байсан учраас ээж нь өөр дээрээ байлгаж байсан нь энэ. Манай мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцахад хүүхдүүд ил харагдах шарх сорвигүй, ээж нь урьд өдөр нь архи уусан шинж тэмдэггүй байсан байна" гэлээ.
Мөн зураг авсан иргэн буруугаа хүлээж, уучлал гуйжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яамай даа хэрэгт дуртайдаа ч биш ингэж ингэж нэг ч гэсэн хүүхдийг аврах ч юм билүү шалгаж байхад илүүдэхгүй дандаа л согтуу хөлчүү хүнтэй таараад харах өнцөг нь өөрчлөгдчихсөн хүн байж дээ
ЗЗА ЗЗ ЮУН ЗАВТАЙ ЮМ ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР МАРАЛМААГИЙН ДАЙРЧ ТАХИР ДУТУУ БОЛГОСОН ХҮҮХДҮҮДИЙН АРААС ЯВААЧ ХЭЗЭЭДЭЭ МОНГОЛЧУУД ИРГЭНЭЭ ХАЙХАРДАГ БОЛЧИХСОН ЮМ.ИЧЭЭЧ ТЭГЖ ЯРИВАЛ НАРАНТУУЛЫН МАНГАСЫН АМ ХАРХОРИНЫ БАРУУН ТАЛ УЛААНБААТАРЫН БҮХ ДҮҮРГҮҮДЭД БАЙГАА ТЭНЭМЭЛ ЖААЛУУД НҮД ХАЛЬТРИМ АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮСЭЭ СУРВАЛЖЛААЧ ИХ ГИЙГҮҮЛЖДЭЭ
za ashgvi dee gehdee l medeelsen hvniig buruutgaj bolohgvi ee vneheer iimerhuu asuusaldaliig harsan ch haraagvi ungurnu shvv hvmvvs
Тэр пост их хачин жигтэй санагдсан, харсан үзсэн гэсэн хэрнээ ямар ч арга хэмжээ, тусалсан гэсэн үг байхгүй нэг л их хар бараан юм болохнээ гэсэн юм бичсэнийг уншаад их л гайхаж билээ
үнэн байгаасай