Тойрог зам нь дэлхийтэй давхацсан “Гараг устгагч” солир илрүүлжээ

1.5 км урттай “2022 AP7” нэртэй солир манай дэлхий рүү дөтөлж яваа гэсэн мэдээлэл өчигдөр нэр бүхий сайтуудаар гарчээ. Мэдээллүүд “Гараг устгагч” солирууд нарны аймагт олон байгаа юу", "Гараг устгагч" солирын зам дэлхийн тойрог замтай таарч байна" гэх мэтээр гарчиглагдсан байсан нь анхаарал татсан юм. Ингэж сүртэй нэрлэсний учир нь, 1 километрээс дээш урттай солир бүрийг гарагтай мөргөлдвөл хөнөөл учруулах чадвартай гэж үзэн "Гараг устгагч" гэж нэрлэдэг юм байна.
Шинээр илрүүлсэн биет нь манай гарагтай хэдий ойрхон ч газар дээрээс харагдах боломжгүй. Гэсэн ч аюултай эсэхийг нь хангалттай нарийвчлалтай тодорхойлж чадахуйц мэдлэг, техник технологи бидэнд бий. Одон орон судлаач нар уг биетийг Бархасбадь, Сугар гаригууд Нарны тойрог замтай давхцах үед хэсэгхэн хугацаанд л ажиглах боломжтой байдаг. Дээр нь дэлхийн агаар мандал объектуудыг бүдэг болгодог байна. Гэсэн ч одон орончид дэлхийд аюултай байж болох гурван ч биет илрүүлсний нэг нь дээрх 1.5 км урттай биет аж.
Тодруулбал, 2021 оны зургаадугаар сард 2021 LJ4 (диаметр нь 300-400 м), 2021 оны наймдугаар сард PH27 (1000 м) болон 2022 оны наймдугаар сард AP7 (1500 м, гараг устгагч) нарыг олж илрүүлжээ. 2022 AP7 астероид нь дэлхийн тойрог замд аюултай байдлаар гаталж буй сүүлийн найман жилийн ажиглалтын хамгийн том нь байв.
Аз болоход 2022 AP7 нь Нарыг 5 жил тойрон эргэх хугацаатай бөгөөд тойрог зам нь маш урт. Тиймээс эрдэмтэд шууд заналхийлэл гэж үзэхгүй байгаа ч дэлхийтэй маш ойрхон буюу нарны аймагт ийм том биет байсаар байсныг ингэж хожуу илрүүлсэн нь “Нарны аймагт гарагийг устгагч өөр бусад солирууд нуугдаж байж магадгүй” гэж хардах үндэслэл болж байгаа ажээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.