Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар ширүүхэн маргав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар маргалаа. 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх хүрээнд Ц.Даваасүрэн гишүүн Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах тогтоолын төслийг шүүмжилсэн юм.
Тэрбээр "Б.Жавхлан, би энэ заалтаа татаж ав. Чи энэ банкийг хамгийн их үймүүлсэн. Чиний менежер, танил хүүхэн чинь зээлийн асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Чи хаана банк, сан байна, тэр бүгдэд гар дүрж байна" гэв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Та олон доромжиллоо, гүтгэлээ. Олон жил парламентад суусан гишүүн мөртлөө энэ албан тушаалыг улс төрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Та шударга үнэний дүрд ороод гүйгээд байдаг. Гэвч бодит үнэнийг нь мэдэж байгаагийн хувьд үнэхээр харамсдаг" хэмээсэн байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд, Хөгжлийн банк бондын эргэн төлөлтөө өөрийн хөрөнгөөр хийх төсөөлөлтэй байгаа ч боломжгүй нөхцөл байдал үүсвэл дахин бонд босгохоор төлөвлөж байгаа. Харин үүнд нь Засгийн газар баталгаа гаргах агуулгатай тогтоолын төсөл 2023 оны улсын төсвийн хамт өргөн баригдсан юм. Бонд дахин босгож, Хөгжлийн банк төлөх боломжгүй боллоо гэхэд Засгийн газар төлнө гэсэн үг. Гэхдээ Хөгжлийн банкны зүгээс Засгийн газраар баталгаа гаргуулах нь бага хүүтэй бонд босгоход тустай, харин өөрсдийн хөрөнгөөр төлнө гэдэг байр суурь илэрхийлж байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даваасүрэн гэж тэнэг поп байна даа.
Сэтгүүлчээ алдаагүй бич л дээ
Даваасүрэн мэтийн ийм улстөрөөс ховхорч өгдөггүй хувалзнуудыг эртхэн зайлуулаад залуучуудаар солих хэрэгтэй
Даваасүрэнг дэмжиж байна. Шударга хэлсэн.
МАН гарын залуус одоо бүр их наядаар тоглож, их наядаар идэхийг санаархаж байна. Ард иргэд сардаа 500 мянган төгрөг олохын төлөө зовж байхад 50 саяаар торгох Оюун Эрдэнэ, 2,7 их наядыг эргэлдүүлэхийг санаархаж буй Жавхлан мэтийг хамгаалж буй иргэд, МАН гарууд үнэхээр тэнэг, мал гэхээс өр яах вэ. Хэлэх үг ч олдохгүй байна.
Энэ хэдхэн үгээ алдаагүй бичиж болдоггүй юмуу???
Цагдаагийн дарга их хурлын танхимаар нэг ороход гэмгүй болжээ. Хулгайч нар чинь бүр даварчихсан...
ЭМС ХҮҮХНҮҮД ШИГ ХОШУУ АМАА БИЛҮҮДЭЭД БАЙХААР ЭР ХҮН ШИГ ЦОХИЛЦООЧ ШААРИГ БАРИХГҮЙ ШАМБИЙ ДЭЭР ОРОХГҮЙ САЙХАН ҮЗЧИХЭЭЧ МАНАЙ ХҮҮК БОЛ ДУУДАЖ ГАРГАЖ ИРЭЭД ГАНЦ ЦОХИХОД ЦОХИХ Ч ГЭЖ ДЭЭ ЗҮГЭЭР Л ВАН ДАМ ШИРВЭЛТ ХИЙХЭД ГАРЬДХҮҮГИЙН БАНДИ АГААРТ ХӨӨРӨӨД ДАГЗААРАА ГАЗАРДЧИХААД ЭХНЭЭР ЦАЙГААА ЧАНАСАН ЮМ УУ? ГЭЖААГААШТ ЭР УЛСУУД ИЙМ Л БАЙДАГ ЮМ.
Жавхлангийн тухай үнэнээр нь хэллээ
Матаас шүгэл поп гэж энэ дээ.дээрээсээ Монголыг Монголоор нь....гадны өгөөш их хэлмэгдүүлэлт....хэрэлдээд бай хүүхдүүд харж бна мөн хүмүүжилд нь сайхан ач холбогдол өгч бна.
Төр,засгаас Оросын гар хөлүүдийг зайлуул'яаа, Даваасүрэнг Хөвсгөлийхөн дахиад сонгохгүй ээ! Баттулгыг ТЗ-ын хэргээр баривчлах нь зүйтэй. Зика вирусыг бол өчиггүй буудсан ч болно.
Эд нар худлаа хэрэлдэж хүмүүсийн анхаарлыг нэг юмнаас холдуулдаг байх. Түүнээс биш Жавхлан сайд нь тэр яриад байгаа Даваасүрэнгийн найз Гансүхийн хүүхдийг Сангийн яамандаа ажилд аваа биз дээ?