“iPhone”-ын хамгийн том нийлүүлэгч “Foxconn”-ы ажилчид бослого гаргажээ

БНХАУ-ын Чэньжоу хотод орших технологийн компанийн ажилчид бослого гаргаж, цагдаа нартай мөргөлдөж байгаа бичлэг цахим орчин тархаад байна. Энэхүү бичлэг хэдэн зуун ажилчид харуул хамгаалалтын болон цагдаагийн хувцастай хүмүүстэй мөргөлдөж байгаа байдал гарчээ.
Болсон явдал дээр байсан сэтгүүлчийн бичсэнээр, ажилчид цагдаа нарт зодуулсан байсан гэнэ. Бичлэг дээрх үйлдвэр нь “Foxconn” бөгөөд “iPhone”-ы БНХАУ дахь хамгийн том нийлүүлэгч гэнэ.

Тус үйлдвэр цар тахилын хөл хорионы улмаас удаан хугацаанд хаалттай байсан. Улмаар өнгөрсөн сард өндөр цалин хангамж амлан шинэ ажилчид элсүүлсэн юм байна. Гэвч амласнаа биелүүлээгүй тул ийнхүү эсэргүүцэл зарлажээ. Интернэтээр тарсан видеонд ажилчид “Бидний эрхийг хамгаал” хэмээн хашхирч байгаа нь тод бичигдсэн гэнэ. Үйлдвэрийн удирдлагууд урамшуулал, хоол унд, орчин нөхцөл гээд амласан бүхнээ биелүүлээгүй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.