Улс төрийн мэдээ

"У.Хүрэлсүхийн" нэрлэж байсан "нүүрсчин"

Гарчигтаа Ерөнхийлөгчийн нэрийг кавичк ашиглаж хийснийг уншигч та анзаарсан байх. Хувирсан үгийг бичихдээ кавичк ашиглаж болдог. Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан учир ийн нэрийг нь ашиглав.

Таван жилийн өмнөх огноог дурдсан нь учиртай. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ширүүн гэгч маргалдсан.

Гишүүн Ж.Мөнхбат Байнгын хороо болон чуулганы танхимд нэлээд сүржин мэдэгдэл хийж энэхүү маргааныг дэгдээж байв.

Тэрбээр “Сангийн сайд болж байгаа Ч.Хүрэлбаатар гэр бүлийн гишүүд, өөрийн туслахын оролцоотойгоор “Хотгор шанага” гэх компаниар дамжуулж стратегийн ач холбогдол бүхий ордыг гадаадынханд зарсан бүх баримт надад байна. Энэ бол үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай намын бүлгийн хоёр нөхрийг минь уул уурхайтай холбогдсон гэж гүтгэж сайдад нэр дэвшүүлээгүй хэрнээ стратегийн ордыг гадаадынханд зарсан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгох гэж улайран зүтгэж байгааг ойлгохгүй байна. Өөрийнх нь ярьсан зарчимд нийцэхгүй  баймаар юм” гэв.

Өөрөөр хэлбэл шинээр бүрдүүлсэн танхимдаа Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар авсан нь Ж.Мөнхбатын эгдүүцлийг хүргэсэн.

Харин түүний энэ хариуд Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх "Дуугүй байгаарай. Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү" хэмээж байсан билээ.

М.Энхболдыг спикер байхуйд "хэрэлдэхээ боль" гэсэн үгэнд нь орохгүйгээр хэрэлдсэн тэдний хооронд микрофоноос гадуур ийм яриа өрнөж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тухайн үедээ шалгаагүй нь гэмт хргийг нуун дарагдуулсан шинжтэй бна

Зочин
Зочин

Намын дарга мэдэж бгаалдаа

Зочин
Зочин

Энэ нүүрсний хулгайчаа шалгаач э Хүрэлсүх е сайд байхдаа эхэлж зарласан шдэ

Зочин
Зочин

Баримт нотолгоо байгаа юм уу?

Зочин
Зочин

Тэр хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь эд нар өөрсдөө холбоотой болоод байгаа байх

Холбоотой мэдээ

Back to top button