Таван гишүүн: Жагсаал намжаахаар бидний нэрийг хаялаа. Шалгуулна

Өчигдөр /2022.12.14/ АТГ-аас нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх үндэслэлтэй 17 хүнийг зарласан түүн дотор МАН-ын гэх тодотголтой 10 хүн багтсаны тав нь УИХ-ын гишүүд байв. Тэдгээр гишүүд АТГ-ын гадаа очиж мэдээлэл хийлээ.
-Би Б.Ганхуягийг танихгүй, зүс мэднэ. Т.Аюурсайхан сайдын хүн шүү дээ. Яагаад жинхэнэ хулгайчаа зарлахгүй байгаа юм-

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг л хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлажээ. Прокурор болон хуулийн байгууллагаас гаргасан нэр биш юм байна. Намаас өгсөн нэр гэх мэдээлэл надад ирсэн. Жагсагчдын уурыг намжааж, тэднийг тараахын тулд ийм зүйл хийж байна. Энэ бол танил сцен юм. Цаг хугацаа үнэнийг харуулна. Үнэнийг шалгаж, мэдэхийн тулд хуулийн байгууллагаас нь лавлахаар ирсэн" гэв. Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.
-Намаас өгсөн нэр гэж хардаж буй шалтгаан юу вэ?
-Тэр бол миний бодол. Би шууд хардаж байгаа юм.
-Яллагдагчаар татсан 35 хүний мэдүүлгээс гаргасан нэр гэсэн шүү дээ?
-Яллагдагч эсвэл сэжигтнээр татах гэх мэт ямарваа нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авах ёстой. Өнөөдрийн байлаар тийм үйлдэл нэг ч хийгээгүй. Энэ байгууллагаас биднийг нэг ч удаа дуудаагүй. Байгууллага бүү хэл одоо ярьж буй асуудлаар хэн ч хэзээ ч дуудаж, уулзаж байгаагүй шүү.
-Таны болон таны хамаарал бүхий этгээд дунд нүүрстэй холбоотой хэн нэгэн байгаа юу?
-Тийм хүн нэг ч байхгүй.
-"Эрдэнэс Тавантолгой"-н Б.Ганхуягийг таних уу?
-Сайн танихгүй ээ. Зүс мэдэх төдий. Тэр хүнтэй уулзаж, учирч явсан тохиолдол нэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр нам дээр нэг удаа уулзаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы хүн шүү дээ. Түүний туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан. Яагаад жинхэнэ хулгайчаа зарлахгүй байгаа юм.
Тавантолгойн хөрс уналт, нүүрс тээвэр, худалдан авалтаас эхлүүлээд шалгах хэрэгтэй. Бүгдийг нь мэдэж байгаа шүү дээ. Энэ хулгайг гудамжнаас биш ордноос хайх хэрэгтэй.
-Ордноос хай гэж байна. Та нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл өгөхгүй юү?
-Надад ямар ч мэдээлэл байхгүй. Оффтейк гэрээтэй холбоотой зүйлийг бүгдийг нь харах хэрэгтэй. Хятадын талаас баримт өгөхгүй байгаа гэж байна. Тэднийхээс зөлвөөрөл өгөхгүй байгаа гэлээ. Худлаа шүү дээ. Монголын газар нутаг дээр хийсэн гэрээг Монголын улсын хуулиар шалгах ёстой. Энэ хэргийг нууж, хааж, үлдээх гэж байна.
-Шаардлагатай гэвэл та бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах уу?
-Боломжтой. Татгалзах зүйл байхгүй. Биднээс асууж, лавлаж, шалгах хэрэгтэй шүү дээ. Тийм зүйлгүйгээр нэр зарлаж байна гэдэг жагсагчдыг тараах гэсэн, хэргийг нуух гэсэн оролдлого.
-Т.Аюурсайхан сайдын нэрийг дурдлаа. Товчхондоо та таваар "туг тахих" гэж байгаа юм биш үү?
-Олон нийт тэгж ярьж байна билээ. 2024 оны сонгууль эхэлж байгаа бололтой.
-Танай намаас өөр нүүрсний хулгайч байгаа юу?
-Байгаа байлгүй дээ. Шалгагдаж байгаа хүмүүсийн хэн нь хэнтэйгээ холбоотой байгааг мэдэх боломжтой.
-Гудамжны жагсаалыг дарахын тулд бид тавын нэрийг зарлалаа. Бидэн дунд нүүрс хулгайлах хүн байхгүй-

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нам дотроо авлига гэдэг зүйлийг ярьсан хүн бий. Монголын авлига ардчилагдсан. Ил болсон гэсэн үг. Далд эдийн засаг гэдэг зүйл урд байна гэж ярьж ирсэн. Миний нэрийг зарласан нь сануулга өгч байгаа гэж ойлгож байна. Хэрэв Тавантолгойд очвол би хүнээр заалгаж л очно. Мэдэхгүй юм чинь. Б.Ганхуягийг зүс танина. Тааралдаж байсан. Хүний нэр төрдө халдаж байгаа бол "Та ингэсэн юм уу" гэж асуух хэрэгтэй. Үл яриг ч хамаарал байхгүй. "Тэс петролиумд" хувь эзэмшдэг нь үнэн. Өмнөговьд гэрээгээ байгуулаад л түлш нийлүүлдэг. Энэ бол өдөр тутмын бизнесийн харилцаа. Гудамжны жагсаалыг дарахын тулд ийм арга хэрэглэж байна. Бид тав дотор нүүрс хулгайлах хүн байхгүй" хэмээлээ.
-Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж байгаа юм уу. Мэдэхгүй-

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Өмнөговь аймгийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Тавантолгойн уурхай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт Өмнөговьд байрладаг. Бодвол намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Уг нь би "Боомт, нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах түр хороо"-нд ажилладаг гишүүн. Өчигдөр хаалттай асуудлуудыг яриад гараад иртэл миний нэрийг зарлачихсан байна лээ. Жагсагчид "нэр зарла" гэж шаардахаар бид хэдийн нэрийг хаяж байгаа байлгүй л гэж бодож байна. Түүнээс бид дуудаж, асууж тодруулсан зүйл байхгүй. Одоо орж асууя. Миний хөрөнгө өсөөгүй. Ил тод. Жинхэнэ хулгайч нараа далдлахын тулд бид хэдийг хаяж байгаа юм уу. Мэдэхгүй" хэмээлээ.
-Би нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээл тэглэх хуулийн төсөл өргөн барина. Унтаж байгаа баавгайг сэрээлээ-

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Өнөөдөр сайн юм болж байна. Нүүрсний хулгайн асуудал удаан хугацаанд үргэлжлэх байх. Монголын ард түмэн ийм ядуу байхад тийм том хулгай байж болохгүй. Энэ далимд бид тав нэр төрөө сэргээлгэж авъя. Зарим гишүүн "ядарсан иргэддээ гэж өгнө гэлээ. Би нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээл тэглэх хуулийн төсөл өргөн барина гэж бодож байгаа. Огт хамааралгүй хүмүүсийг яаж олж зарласан юм бэ гэмээр сонин баримт дэлгэсэн. Бид тав дотор нүүрс хулгайлсан хүн байхгүй. Би хэлсэн шүү дээ долдугаар ангиасаа хойш нүүрс бариагүй гэж. Зрим хүмүүс элэг доог хийж байна лээ. Үнэн нь л тэр. Бизнесменд хүнд нандигнадаг зүйл гэж бий. Би бурхны шашинтай хүн. Хулгай гэгчийг үзэн яддаг. Бүлэг дотор бүлэг байгуулаад ард түмэнтэйгээ тэмцэнэ. Ард түмний амьдрал болохгүй байна гэдгийг сонгогдсон цагаасаа эхэлж ярьсан. Сүнээ энэ тэр гээд баахан хүмүүстэй холбосон. Энэ нь захиалгатай зүйлс явж байна. Тэглээ гээд би бууж өгөхгүй. Алдагдсан боломжийг эргүүлж авч ирнэ. Хулгайч нар унтаж байгаа баавгайг сэрээлээ. Энэ нь үүрээ эвлүүлэх аюултай гэдэг үг бий. Бид бол нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсгийн хүмүүс" хэмээлээ.
-Нэр төрөө сэргээлгэсэн мөнгөөрөө ядарсан зүдэрсэн иргэддээ гэр олгоно-

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Ийм учиртай юм аа. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ хууль гаргаж Хилийн тагнуулын байгууллагыг татан буулгасан. ТЕГ-ын бүтцэд байдаг. Энэ эзгүй хугацаанд хулгай гарсан гэж хэлж болохгүй л дээ. Хилийн шалган нэвтрүүлэх албыг яг энэ хугацаанд татан буулгасан. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. 100 хувь итгэлтэй байна. Хуулийн байгууллага шалгах нь зүйтэй. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Ингэхдээ үнэлнэ. Үнэлсэн үнийн дүнгээр ядарсан зүдэрсэн иргэддээ гэр олгоно" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Талбайд байгаа Залуучууд минээ Цогтбаяр аа Энэ зарлагдсан хүмүүстээ нэгдэж болохгүй шүү Нэгдвэл та нарын 10 хоног тэмцэж байгаа тэмцэл юу ч үгүй болно. Эднээс болгоомжло. Нэг дор битгий суу Нэг гэр автобусанд битгий ор. Жагсаж буй газраа эднээс тусгаарла
Ene khymyys zygeer l kholbogdolgyi gdgee kheleed shalguulna l gevel boloo biz dee. Anandbazariin poprolt bol ilyy shyy.
UGAASAA LUIVARCHIN NOVSHNUUD L BAINA SHD
ТА 5 САНДРАХ ХЭРЭГГҮЙДЭЭ. ЖАГСААЛ ТАРААЖ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАА ЯЛ ЗАВШУУЛАХЫН ТУЛД ТА НАРЫН НЭРИЙГ ТҮР ӨГСӨН БАЙГАА. ДАРАА НЬ ТА НАР ЭНЭ ГАВЪЯАНЫХАА ТӨЛӨӨ НАМААСАА ӨНДӨР ШАГНАЛ ХҮРТЭНЭ ШҮҮДЭЭ. ХАРИН Ч СОХОРСОН БИШ ЗАВШИВ ГЭДЭГДЭЭ. ӨӨРСДИЙГ НЬ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ХУВААЖ ИДДЭГ СҮ. БАТБОЛД, ХҮРЭЛБААТАР, АЮУРСАЙХАН МЭТИЙН ИХ ГАРЫН ХУЛГАЙЧДАА ХААЦАЙЛЖ ТА НАРААР БАМБАЙ ХИЙЛЭЭ. ЭД НАР БОЛООД МАН ЧИНЬ ТА НАРТ ГОМДООХГҮЙ ШАГНАЛ ӨГНӨ ШҮҮДЭЭ
Нямбаатар Оюун -Эрдэнэ хоёрын шинэ хошин шог ккккк
Ард түмэндээ гэр өгнө ч гэх шиг тэнэглээд л, энэ хэдийн амь нь тэмцээд байгаа юм байна л даа. Нэмээд жинхэнэ том хулгайч нарыг нь удахгүй зарлах байлгүй дээ, харж л байя.
Анандбазар гишүүнд: Нүүрсний мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хууль өргөн барина гэж байна. Ипотекийн зээлгүй болон зээл авч чадахгүй байгаа, мөн зээл огт авдаггүй ард түмэн ч байгаа эдгээр хүмүүс яах вэ?, нүүрсний мөнгөнөөс юм оногдохгүй юм болов уу. Нүүрсний мөнгийг ипотекийн зээлтэй хүмүүс хуваагаад авна гэж ойлгох уу?.
Анандбазар попрохоо боль. Нүүрсний мөнгийг ипотекийн зээлтэй хүмүүст тарааж өгнө ч гэх шиг. Бусад нь яах юм бэ. Хоосон хочрох уу.
Нүүрсний хулгайчдаас нь аваад ипотекийн зээлтэй хүмүүст буцаагаад тарааж өгөх хууль батлуулана гэнэ үү.
Яагаад худлаа яриад байгаа юм бэ, ард түмэн тэнэг биш, нэр хүнд үнэлж мөнгө нэхдэг хуулийн заалт ямар хуулинд байгаа юм, ард түмэндээ гэр өгнө гээд, тэр гэрээр яах юм, ямар ч буруу байхгүй бол шалгуулаад болоо биз дээ, УИХ гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуул
Нүүрсний хулгайн мөнгөөр Ипотекийн зээлийг төлүүлэнэ хэмээн ярьж байгаа энэ гишүүн хэнд таалагдах гэж үүнийг хэлэв. энэ жагсаалд оролцож байгаа хүмүүсийн олонхи нь залуус. магадгүй тэдний олонхи нь ийм зээлтэй байж магадгүй. үүнийг сонсонгууд хулгайн мөнгөөр зээлээ төлүүлэх гээд нөгөө тэмцлийн үндсэн зорилгыг үгүй хийх ийм аргаруу эрх мэдэлтэнгүүт орж эхлэхнээ....
За зайлаа их бага нь юу юм гэхээс адилхан л хулгайч луйварчид бас 24 онд гишүүн болох санаатай
Анандбазар дахиж сонгогдох санаатай солиорч өгөх юм аа. Х.Баттулга шиг зарим тэтгэвэрийн зээлтэй хөгшчүүлд 5-6 сая, зээлгүй хөгшчүүлд нь 1 сая төгрөг өгдөгтэй адил юм сэтгэчихсэн явах юм аа. Арай, арай. Мэдээлэлд ойр байсан хүмүүс 1 сарын хугацаанд асар их тэтгэвэрийн зээл аваад авсан гэж яригддаг. Улс төрчидийн поп халамжаас болоод улс орны өр, инфляци дийлдэхгүй байна.
nam ni songuulidaa ali hediin beldeed zoliosnii neree gargaad amerik tech ee hereglesen gesen uguu obunaa hugii avarguud
МАН н ХУЛГАЙЧУУДАА АЛУУРЧДАА ЭР ЭМ БӨГСЧИНГҮҮДЭЭ ХООРОНДОО ИНГЭЖ АЛАЛЦАНАА ГЭДЭГ ЧИНЬ ЁСТОЙ ГОЁ БАЙНАА УААХ ХОРЖИЙЛОО БАЯРАЛЛАА ХООРОНДОО САЙХАН ҮЗЭЭД НЭГ НЬ Л АМЬД ҮЛДЭХ ЗАРЧМААР ЯВААРАЙ НАЙЗУУДАА ШУДРАГА ҮНЭН ЯЛНАА ТАНАЙ НАМЫН АЮУР САЙХАН ЧИНЬ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИН СДА БАЙНА ЭДГЭЭР ТАВАН ГИШҮҮН ХЭЛЖИЙНАА .СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ХИЛЧИД МЭДНЭ ХАРИН ХУЛГАЙГ ҮЗЭН ЯДДАГ ХӨӨН ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НАРАА ЗАРЛАЖ ТОЛГОЙГИЙ НЬ ТАСДАХААС НААШ ЖАГСААЛ УЛАМ ШИРҮҮСНЭ ГЭР НЭМЖ БАРИНА БҮХ АЙМАГ СУМДААС МАЛЧИН ТАРИАЛАНЧ ХУЛГАЙЧ НАР ИРЖ ЖАГСААЛД НЭГДЭНЭЭ