Дэд профессор Д.Батжаргалын “Ардын дүрслэлийн хэл-II" ном мэндэллээ

“Ардын дүрслэлийн хэл” анхны ном нь Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор Д.Батжаргалын эрдэм шинжилгээний илтгэл өгүүллүүдийн эмхэтгэл байсан.
Нэмэн дэлгэрүүлсэн энэхүү хоёр дахь хэвлэлт нь “Ардын дүрслэлийн хэл-21” уралдаанд ирүүлсэн оролцогчдын бүтээлүүд, цар тахал, хөл хорионы үед МУИС-ийн оюутнууд “Оюутан бүр судлаач” уриан дор газар газраас түүсэн шүр сувд шиг үгс, хээрийн шинжилгээний ажлаар энд тэндээс олсон ардын аман билгийн дээжээс бүрдэж байна.
Сонин хэвлэлд нийтлэгдээгүй, урьд өмнө тэр болгон олны хүртээл болоогүй ардын хэл, хэллэгүүд олохыг хичээсэн боловч Эзэн богд Чингис хаан, эрдэмтэн, мэргэд, зохиолч яруу найрагчдыг цөөхөн үгсийг багтаасан болно. Тэд маань ч Монгол түмний төлөөлөл, бие нь одсон ч үг нь үлдсэн мэргэд сэтгэгчид билээ.
Ардын дүрслэлийн хэл бол нүүдэлчдийн ухааны тод илрэл, Монгол түмний хурц хэллэгийн илэрхийлэл, бэлтгэлгүй шууд хэлдэгээрээ онцлогтой юм.
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.