УЛС ТӨР
Д.Тогтохсүрэн: Таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй
МАН-ын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ МАН-ын таван гишүүний талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Манай намаас нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж байгаа гишүүн байхгүй гэж өмнө нь хэлж байсан. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх таван гишүүнийг шалгаагүй, хэрэг бүртгэл нээгээгүй байгаа.
Бид эдгээр гишүүнтэй уулзсан. Нэр нь гарсан учраас гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн “Бид нүүрсний асуудалтай холбогдсон асуудал огт байхгүй. Хэлмэгдүүлэх гэж байна” гэдэг тайлбар өгсөн” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гөлөлзсөн хулгайчыг зайлуул