Нийгэм мэдээ

Амиа алдсан охины ангийн багш: Хичээлдээ төвлөрөхгүй, ар гэрийн ачаа хүнддэж буй нь илт байсан

Өвөрхангай сумын Арвайхээр суманд 15 настай охин зургаан давхар барилгаас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай сайтын сурвалжлах баг тухайн хэргийг тойрсон агуулгуудыг тодруулж, хуулийн байгууллага, холбогдох талуудаас мэдээллийг хүргэхээр газар дээр нь ажиллаж байна.

Энэ хүрээнд талийгаач охины ангийн багш н.Адъяасүрэнгээс товч тодруулга авлаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Өвөрхангай аймгаас: Амиа алдсан 15 настай охины багшаас тодруулга авч байна

Posted by Eguur News on Wednesday, May 10, 2023

Тэрбээр талийгаач охиныг "Сурлагадаа дунд хэрийн, хоёр дүүгээ хардаг, аав ээж нь тогтмол ажилгүй тул байн байн гэрээсээ явдаг. Хоёр дүүгээ тэр охин л бие даан хариуцдаг байсан. Өөртөө анхаарах анхаарал их сул байсан" гэж тодорхойллоо.

-Танай ангийн охин харамсалтайгаар нас барлаа. Ангийн багшийн хувьд хэдхэн зүйлийг тодруулахыг хүслээ. Тэр өдөр охин хичээлдээ ирсэн үү. Ойрын үед хичээлийн идэвх санаачилга хэр байсан бэ?

-Урд өдөр нь хичээлдээ ирсэн. Хичээл 08.00 цагаас эхэлдэг ч охин 09.00 өнгөрөөж орж ирсэн. Яагаад хоцров гээд хаалганы гадна зогсоод асуухад "Цэцэрлэгийн дүүгээ хүргээд ирлээ" гэсэн. Тэр өдөр хичээлээ тартал суусан.

-Тэр өдөр давтлагатай гээд явсан гэсэн?

-Үдээс хойш сонгох хичээлийн давтлага ордог л доо. Охин бараг ирдэггүй. Би хэлдэг л байсан. Нэгдүгээр ангийн дүүгээ хүргэж, авдаг учраас үдээс хойших хичээлдээ амждаггүй гэж учирлаж байсан.

-Ойрын үед сэтгэл санааны хямрал ер ажиглагдсан уу?

-Тэгж нэг их ажиглагдаагүй. Дөрөвдүгээр сард урлагийн наадам болсон. Түүнд дуулдаг учраас ангийнхнаа манлайлж оролцсон.

-Прокуророос мэдээлэл авахад, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа охин хараа хяналт сайтай гэдэг дүгнэлт гарсан гэлээ. Энэ тал дээр та ямар нэг мэдээлэл авсан уу?

-Нийгмийн ажилтантай хамтарч эрсдэлийн үнэлгээ хийдэг. Нийгмийн ажилтан энэ талаар мэдэж байгаа. Ангийн багшийн хувьд ажиглах нь ээ, ар гэрийн анхаарал халамж муу нь иль мэдэгддэг байсан. Би удаа дараа аав, ээжид нь хэлдэг байсан. Ачаа нь хүнддэж байна, анхаараарай гэж.

-Эцэг, эх нь яаж хүлээж авах уу?

-Уучлаарай, дахиж тэгэхгүй. Ийм, тийм ажилтай байна, ойлгож байна, аргагүй ээ л гэдэг байсан.

-Нэгдүгээр сард охин 10 хоног хичээлдээ ирээгүй. Та нийгмийн ажилтанд хэлж, эцэг эхэд нь хандаж байсан гэсэн?

-Сурагчдын амралт болчихсон байсан л даа. Хичээл ороход охин ирээгүй. Ээжээс нь асуухад “Хүүхдээ эмнэлгээр үзүүлж явна, бие нь өвдөөд байгаа юм” гэж байсан. “Зүгээр үү, надад ярьж байсан нөгөө асуудал мөн үү?” гэж асуусан л даа. “Зүгээр ээ, эмнэлгээр үзүүлчхээд хичээлд нь явуулна аа” гэсэн. Ингээд дараа нь хичээлдээ ирсэн.

-Эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд ээж нь хүлээн зөвшөөрөөгүй гэсэн?

-Би нийгмийн ажилтанд охины хичээлдээ төвлөрч өгөхгүй байгааг хэлж байсан. Би ар гэртэй нь байнгын холбоотой байсан. Нэг удаа аавтай нь бүр уулзаж хэлсэн. Нэг л төвлөрч өгөхгүй байна шүү гээд. "Гурван хүүхдээ би мал аж ахуйн ажилдаа оролцуулдаггүй" гэж аав нь гэсэн. Одоогийн ачаа нь ч хүнддэж байна, хичээл номондоо муу төвлөрч байна гэдгийг би хэлж, сануулж л байсан.


Энэ талаарх нэгтгэсэн дэлгэрэнгүй мэдээлэл нь:

15 настай охин энэ барилгаас үсэрчээ

Өвөрхангай аймгийн Прокурорын газар: Амиа алдсан охиныг хамтарсан баг бага эрсдэлтэй гэж үнэлсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Archaagui umnuud amidralaa avch yavj chadahgui baij baahan zulbasga tsuvuulaad tomdoo chiruuleed huuhdiin erhiig zurchuud naad b##v shoovoo zohitsuulj baigaachee haltar orkuud min

Зочин
Зочин
Reply to  Зочин

Muu novsh chi uhliin muugaar uhnee

Холбоотой мэдээ

Back to top button