МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдана
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж шийдвэр гаргадаг билээ.
Энэ дагуу өчигдөр /2023.05.15/ УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах ёстой байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулсан гишүүдийн зарим нь хотод ирж амжаагүй бүлгийн хуралдаан хойшилсон. Иймд өнөөдөр /2023.05.15/
“Жанжин Д.Сүхбаатар” 10.00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
МАН-ын бүлгийн хуралдаанаар ҮХНӨ агуулгын хоёрдугаар шатны хэлэлцүүлгээс гадна төсөвт тодотгол хийх агуулгыг ярих чигтэй байна.
“Их Эзэн Чингис хаан” 10.00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус болно.
Мөн өнөөдөр:
Төрийн байгуулалтын байнгын хороо: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо: Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.
МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаагаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.
ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/