УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Арван байнгын хороогоор ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг дараах арван байнгын хороогоор хэлэлцэнэ.
- Төсвийн байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Хууль зүйн байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
Эдгээр байнгын хороод 09.00-18.00 цаг хүртэл хуралдахаар товложээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.