"Урт цагаан"-ыг нураах ажлыг эрчимжүүл гэлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд тендер сонгон шалгаруулалтаа яаралтай зарлаж, ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Автобус худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, оны өмнө 300, оны дараа 300 автобус оруулж ирэхээр төлөвлөн ажиллахыг даалгаж, автобусны парк, хүний нөөцийг бэлтгэж, маршрутын өөрчлөлтийг төлөвлөж ажиллахыг сануулсан.
Мөн төсөв батлагдсантай холбоотойгоор энэ ондоо багтаан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүх төлөвлөгөөг батлан, тендер сонгон шалгаруулалтаа зарлаж дуусгах, дүүргүүд рүү эрх шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдэв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр ажлын хэсэг байгуулах бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээр хийх, түгжрэлтэй холбоотой холбогдох журмуудыг эцэслэхийг үүрэгдэж, “Урт цагаан” болон “S'Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг хэллээ.
Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний хувийн өмчийг дураараа нурааж устгах нь маш муу үр дагавартай даа Нямбаатараа. Хойшдоо маш буруу жишиг тогтоож байна. Хожим та нар өөрснөө энэ зовлонг туулах нь гарцаагүй. Тийм учраас аливаа шийдвэрийг гаргах хэрэгэүүлэхдээ япон зарчмаар долоо хэмжиж нэг огтлох ёстой. Түүнээс дэнгийн эрвээхий шиг юм юм руу нураа устга хураа гэж хандаж болохгүй. Ардчилсан төрийн бүх нэр төр газрын бохир хөрштэйгээ худгалдаж дууслаа даа.
НЯМБААТАРЫН НҮДЭНД, БАЯЧУУДЫН НҮДЭНД УТАА, ТҮГЖРЭЛ, ГУЛГАА, ШАТАХУУНЫ ДАРААЛАЛ ХАРАГДАХГҮЙ, УРТ ЦАГААН ХАРАГДААД БАЙДАГ. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭРТЭЙ ЖИЛД ХОЁР САР АСАР ӨНДӨР ЗАРДЛААР НОГООН БАЙДАГ ӨВС ТАРИХ ГЭЖ ИНГЭЖ ШУНАЛДАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЦЭВЭР АШИГ ИХТЭЙ БОЛОХООР АРХИЧИН, ТАМХИЧИН ҮҮРЛЭСЭН ХОГИЙН ЦЭГ БОЛДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ.
Түүхээ устгагч МАН
Бүгдл хулгаалсан цуглуулсан хөрөнгөө хаашаач авч явж чадахгүй үлдээгээд үхдэг нь ядаж шудрага юмдаа