Нийгэм мэдээ

Нийслэлд 243 тонн бодис, 89 тонн давс цацжээ

2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт  242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.

Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, 8 хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл,  96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэв.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.

Эх сурвалж: УБЗАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button