А.Түвшинбаяр: Монголд малын сэг зэмийг дахин боловсруулах үйлдвэр хэрэгтэй

Нийгмийн сүлжээгээр “Хорогдсон малыг иргэд хямд үнээр зарж махны үйлдвэрт борлуулж байна” “Зуднаар үхсэн малын махыг ялз чанаж, тэжээлтэй хольж өгөх үр дүнтэй” зэрэг мэдээллүүд тархаад буй. Бид уг сэдвийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн А.Түвшинбаяртай ярилцлаа.
-Цаг агаарын нөхцөл байдал улам л хүндэрсээр байна. Одоогоор хэчнээн тооны мал хорогдсон бэ?
2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр сая 73 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна.
-Одоо яг тал хээр нутагт эрсдэлтэй нөхцөлд байна. Энэ хэмжээний цас зуд өмнө нь хэдийд болж байсан бэ?
-Бид зөвхөн цас орж хүйтэрсэн үед л зуд болдог гэсэн ойлголттой байдаг. Гэвч үнэндээ зуд хэмээх байгалийн гамшигт үзэгдэл дотроо харилцан адилгүй өөр төрөлд хуваагддаг. Цагаан зуд, харын зуд шуурган зуд, хавсарсан зуд гэх мэт.
Манай улсад 1944 оны зуд 150 хоног үргэлжилж 8.1 сая толгой мал буюу нийт малын 33 хувь нь хорогдож байсан. Мөн 1966 онд болсон зудын байдал маш хүнд байсан.
Манай оронд сүүлийн далан жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдсоноос 1999 оноос хойш сүүлийн 4 удаагийн зудад мал сүргийн 60 орчим хувь нь хорогдсон байдаг.
Монгол улсын зудад өртөмтгий байдлын нэг том шалтгаан нь улс даяар бэлчээрийн мал аж ахуйг голлон эрхэлдэг явдал юм. Малчдын зудыг даван туулах чадварыг сайжруулахын тулд байгаль цаг уурын нөхцөлд тохирсон зудад тэсвэртэй малыг түлхүү үржүүлэх, эрчимжсэн болон фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэж боддог.
-Амьд байгаа мал нь үхсэн малын сэг зэмийг идэх нь хүнс тэжээлийн дутагдал-
-Нийгмийн сүлжээгээр ядарсан малыг арчлах дэмнэх маш олон төрлийн зөвлөгөө өгч байна. Эдгээр мэдээллүүд хэр үнэнд нийцэж байна вэ?
- Цахимаар янз бүрийн мэдээлэл урссаар байна. Энэ мэдээлэл нь иргэдэд зөв үү, буруу юу гэсэн асуудал тулгарч байна.
Цас их орсон, хоол тэжээл байхгүй, зарим мал нь бусдыгаа идээд байна гэдэг ч юм уу. Эсвэл үхсэн малын махыг чанаад амьд малдаа өгвөл сайн гэдэг зүйл яригдсан. Мэргэжлийн хүний үүднээс амьд байгаа нь бусдынхаа үс арьсыг идэх зэрэг нь ерөөсөө л хоол тэжээлийн дутагдал.
Идэх зүйл байхгүй, тэжээл байхгүй, тухайн мал амьд гарахын тулд, өлсхийн эрхэнд тэжээлийн бус зүйл идэж эхэлж байгаа нь тэр аж. Жишээлбэл, Үс ноос, гэрийн бүрээс, үхсэн амьтныхаа үсийг нь зулгаах, мөн хамгийн наад зах нь адууг олон хоног хашхад өөрийнхөө дэл сүүлийг мэрчихсэн байх жишээний. Тэгэхээр энэ бүх зүйл бол ерөөсөө л тэжээлийн дутагдал гэдгийг дахин хэлье.
Хамгийн гайхсан зүйл нь үхсэн малын махыг чанаад амьд малд нь өгчихдөг гэсэн асуудал байсан. Энэ бол одоогийн байдлаар тийм ч зохимжтой зүйл биш. Мэдээж эд чинь хивэгч амьтад, өвсөн тэжээлтэн шүү дээ. Тэгэхээр Халгай, шарилж, лууль, агь, таана, хөмүүл зэрэг шимт ургамлаар ханд бэлтгээд өгвөл их тустай. Буцламгай халуун усанд ургамлаа хийгээд хутгана, буцалгах шаардлагагүй. Тэгээд шүүгээд өсвөр малд 100-200 грамм, бог малд 1-2 литр, бод малд 2.5-3 литрийг өгнө. Шар тос, тарваганы тос, адууны тосоор баяжуулсан өтгөн хар цай байж болно.
Махыг чанаад тухайн амьтандаа өгнө гэдэг бол ерөөсөө байж болохгүй асуудал.
-Та дээр үхсэн малын махыг идэх нь буруу гэлээ. Идсэн малын биед ямар сөрөг нөлөөтэй үзүүлэх юм бэ?
-Мал, амьтан чинь өвсөн тэжээлтэй. Тэгэхээр малд тэжээлийн бус хоол өгөх юм бол тухайн мал хордлого өгнө. Цаашлаад хүнс тэжээлийн дутагдалд орно. Монголд үхсэн малын сэг зэмийг татаж ирээд, боловсруулаад малын тэжээл болгоод хоргүй, халдваргүй тэжээл болгох хэмжээний үйлдвэр байдаггүй. Тэгэхээр энэ төрлийн үйлдвэр байдаггүй л юм бол шууд үхсэн малын махыг чанаж өгнө гэдэг бол болохгүй зүйл.
Тиймээс малд өвс тэжээлийг нь өгөхөөс гадна нэмэгдэл өгөх нь л хамгийн зөв. Тухайлбал эрдэс бодис, хивэг зэрэг нэмэлт тэжээлийг зохих төвшнөөр нь технологийн дагуу өгөх хэрэгтэй.
-900 сая төгрөгөөр малын сэг зэм устгалын бодис авна-
-Хоёр сая гаруй мал хорогдсон байна. Сэг зэмийг хэдийд, хэрхэн цэвэрлэх вэ гэдэг асуудал гарч ирж байна?
-Жил болгон ямар нэгэн байдлаар малын зүй бус хорогдол гардаг. Үүнд мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн газрынхан бүгд хамтран ажилладаг. Уг ажлыг хавар газар гэсэх үед тухайн сум, аймагт харьяа сумын засаг даргын захирамж гараад харьяалах албан байгууллагын хүмүүстэй хамтран зохион байгуулдаг. Тухайн ажилд айлын хот, булаг шанд үхсэн сэг, зүй бусаар хорогдсон малыг устгалд оруулдаг.
Энэ жилийн тухайд цас ихтэй, хүйтний эрч өндөр мал их хорогдож байна. Одоогийн байдлаар хоёр сая мал хорогдсон гэсэн тоо байгаа ч гэсэн хаврын урь орох хүртэл хэчнээн мал хоргодохыг таашгүй байна. Одоогийн байдлаар сэг зэмийг устгах устгалын цэгийг мал эмнэлгийн ерөнхий газраас бэлтгэлийн ажил хангагдаж байгаа. Бид үүн дээр ариутгал, халдваргүйтгэл, сэг зэмийг яаж зохих зааврын дагуу устгах вэ гэдэг дээр зөвлөмж өгч, ариутгал халдварын асуудалд оролцдог.
Нэг зүйлийг хоёр болгож, салгаж ойлгох хэрэгтэй. Одоо хорогдож байгаа мал бол зөвхөн зүй бусаар л хорогдож байгаа. Халдварт өвчин биш. Халдварт өвчнөөр хорогдсон малыг тусдаа устгах заавар, журам гэж байдаг.
Хоёр сая мал хорогдоод байгаа энэ тохиолдолд сэг зэмийг цуглуулах устгалын нэгдсэн цэг дээр төвлөрүүлж устгах ажил хийгдэнэ. Яг одоо бол хийгдэж байгаа ажил байхгүй. Яагаад гэвэл газар хөлдүү, битүү цастай байгаа. Харин цас ханзраад газар гэсээд ирэхээр хоёр метрээс доошгүй нүх ухаж устгал хийгдэх ёстой байдаг. Мөн тухайн хөрс байгаль орчиндоо сөрөг нөлөөгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэж устгал хийнэ.
Малын сэг зэмийг хоёр янзаар цэвэрлэдэг. Нэгдүгээрт малын гоц халдварт өвчилсөн малыг зөвхөн мал эмнэлгийн хяналтын газрын зааврын дагуу устгалд оруулдаг бол байгалийн давагдашгүйи нөхцөл байдлаар буюу зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг тухайн аймаг сумын мал эмнэлгийн газар хэлтэс мөн малчид өөрсдөө хариуцаж устгах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл энэ хаврын зудад зүй бусаар хорогдсон мал ямар нэгэн гоц халдварт өвчнөөр үрэгдээгүй учраас устгал хийх ажлыг тухайн аймаг, сумын мэргэжилтнүүд малчидтай хамтраад хийнэ. Малын сэг зэм устгалын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас эхлэхээр төлөвлөсөн. 900 сая төгрөгөөр малын сэг зэм устгалын бодис авна.
-Үхсэн малын сэг зэмээс үүдээд халдварт өвчин гарах эрсдэл өндөр. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Үхсэн малын сэг зэмээс 20 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Хамгийн наад зах нь сэг, зэм дээр олноороо ялаа батгана их цугларна, нохой шувуу овоорно. Үүнээс болж мал амьтанд хордлого үүсэх ч юм уу, бактерийн гаралтай халдварууд үүсэх эрсдэлтэй. Мөн үхсэн малын хүүр, сэг зэмээс галзуу өвчний тохиолдол их гардаг. Яагаад гэвэл тэр сэг зэмийг чоно, нохой, үнэг, хярс зэрэг амьтад иддэг. Тийм учраас энэ асуудал цаашлаад хүнд хүрэх ч тохиолдол байдаг.
-Үхсэн малын махыг хэзээ ч хүнсэндээ хэрэглэж болохгүй-
-Тэгвэл бид байгальдаа болон ард иргэддээ малын сэг зэмийг ашигтайгаар ашиглаж болох уу?
-Болзошгүй халдварт өвчин эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор л малын сэг зэмийг нэг цэгт төвлөрүүлж устгал хийх гээд байгаа шүү дээ.
Сэг зэмийг ашигтай байдлаас нь авч үзвэл мэдээж газрын хөрсөнд булсан сэг зэм байгалийн шалгарлаар задарна. Үүний зарим нэгэн хэрэгцээт бодис нь хөрсөндөө бордоо болоод шингэнэ.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд цахим хуудсаар “Малын сэг зэмийг худалдаж аваад махны үйлдвэрүүдэд өгч байна” гэсэн иргэдийн сэтгэгдлүүд яваад байна.
Үхсэн малын сэг зэмийг хоол хүнсэнд хэрэглэж болохгүй. Тийм боломж ч байхгүй. Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг нийслэлийн мал эмнэлгийн газар руу Улаанбаатар хотоос очсон мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүд байдаг. Энэ нь мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнүүд эмнэлгийн хяналтад гэрчилгээтэй явагддаг. Тэгэхээр үхсэн малын махыг хэзээ ч хүнсэндээ хэрэглэж болохгүй. Ийм тохиолдол ч одоогоор гараагүй байна.
Хоёрдугаарт үхсэн ямааны арьсыг авах, ноолуурыг нь самнах зорилгоор л ашиглаж болно. Тэрнээс биш малын сэг зэмийг хүнсэндээ хэрэглэхийг хатуу хориглож байна.
-Монголд малын сэг зэмийг дахин боловсруулах үйлдвэр байвал ашигтай-
-Гадны улсад малын сэг зэмийг дахин боловсруулаад малын тэжээл болгодог юм билээ. Манайд энэ зүйл боломжтой юу?
-Монгол Улсын хэмжээнд малын сэг зэмийг дахин боловсруулаад бусад амьтдын хоол, нэмэлт тэжээл хийж байгаа үйлдвэр, хувь хүн байхгүй. Үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй, технологийн дагуу үйлдвэр байвал Монголд ашигтай байж болох юм.
Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас мал амьтны гаралтай тэжээлийн зөвлөмж байдаг. Үүнд “Малын сэг зэмээр тэжээл хийхгүй. Зохих заавар журмын дагуу л тохирох тэжээлийг өгөх хэрэгтэй” гэдэг. Харин олон улсад энэ төрлийн дахин боловсруулах үйлдвэр байгаа эсэхийг огт мэдэхгүй юм байна. Мөн манайд малын сэг зэмийг устгалд оруулахаас өөр арга зам байхгүй.
Олон улсыг бодвол манайх бэлчээрийн мал маллагаа тэс өөр шүү дээ. Бусад улсад малын зүй бус хорогдол манайх шиг ч ихээр гардаггүй байх. Монголд мал амьтны хүүр, сэг, зэм устгах заавар гэж байдаг. Тэр журмын дагуу л устгал хийдэг.
-Хамгийн сүүлд дээрх мэдээлэл дээр үндэслэн малчдад цогц зөвлөгөө өгөөч?
-Улс орон даяар зудын байдал маш хүндрэлтэй байна. Ерөөсөө л хоол тэжээлийн дутагдал, уур амьсгалын хүчин зүйлсээс болж хорогдож байна. Нэгдүгээрт, дулаан байр саравч хэрэгтэй. Хамгийн наад зах нь малаа нэмнэх, дулаан байлгах нөхцөлийг бүрдүүлэх. Хоёрдугаарт, малд ямар л тэжээл байна тэр бүгдийг стандартын дагуу өгөх хэрэгтэй.
Зарим сумын малчид төв газар руугаа орж чадахгүй цасанд боогдсон байдалтай байна. Энэ нөхцөлд өвс тэжээлийн хомсдол үүсчихсэн байгаад байдаг. Тэгэхээр малчид нэн түрүүнд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах дараа нь малд зөвхөн тэжээл болох зүйлийг л өгөхгүй бол бусад шалдар булдар зүйлс тэжээл болж өгөхгүй. Мөн зориулалтын тэжээлийг цадтал нь өгөх тийм ч зохимжтой биш. Яг технологийн дагуу, зааврын дагуу өгч байж л тухайн малд тэжээл болж байгаа юм. Их идсэнээрээ бүрэн сайхан тэжээл болохгүй нь байна шүү дээ.
Сэг зэмийг малдаа өг гээд нийгмийн сүлжээнд хэсэг шуурлаа. Шууд утгаар нь ойлгоход маш хэцүү. Тиймээс дээр дурдсан тэжээллэг зүйлсийг ном журмын дагуу өгөөсэй гэж хүсэх байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бордоо болгодог арга байдаг шд.Манайд Германууд сайн туршсан санагдана саяхан .
Энэ Цэдэнб�##� дарга гэж ярьсан мэргэжлийн гэх нөхөр сонсоогүй дуулаагүй гэж донгосч суух юм.
Үхсэн ацных нь цэдэнб�##�, тэр тэгээд хаана байна. Угааса�##� монголд байхгүй байна. Та нар шиг м�##�нууд байсан үйлдвэрээ зараад идээ биз, эсвэл архинаас өгч нураасан байлгүй
Эннөхөр ХАР ХОРИНД ИЙМ ҮЙЛДВЭР БАЙСНЫГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ
БИТГИЙ ХУЦ БАГА ДОНГОС ОДОО ЭНЭ НӨХӨР ЧИНЬ СОГТУУ ЮМ УУ? ӨВС ТАТЦАН ГАР УУ? ОСГОЖ ҮХСЭН МАЛ БОЛ БАЙГАЛЬДАА ШИНГЭХ ЁСТОЙ ГАЗАРТ БУЛААД БОДИС ЦАЦАААД УУЛЫН ЦАРАМ ЖАЛГАНД ҮХСЭН МАЛЫГ УГААСАА ШУВУУ ЗЭРЛЭГ АМЬТАД ИДЧИХНЭ ЮУН ҮЙЛДВЭР ТЭНЭГЭЭ ОДОО ЭНЭ МАЛЫН МАХНУУД НИЙСЛЭЛД ЦУТГАЖ ХИАМ ЦАЙНЫ ГАЗАР ГУАНЗНУУДААР ТАРААХАД МӨНГӨНД ШУНАСАН ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛСЭН ЗАВААРСАН ӨӨРСДИЙГӨӨ МАХНЫ ЧЕНЖ ГЭЭД НЭРЛЭЧИХЭЭД ТҮҮНДЭЭ ИТГЭЦЭН ЯВАА АЙМШГИЙН АВГАЙ ХҮҮХНҮҮД ДУУН ДЭЭР НЬ АВААД ЗООРИЛЖ БАЙГААД ШУЛААД МАШИНДААД ЗАРНА .ЧЕНЖҮҮД ХҮН БИШ ОЮУН УХААНЫ АСУУДАЛТАЙ МАЛЫН МАХ ЗАРСААР БАЙГААД УХААНД НЬ УХНА ИШИГ ҮХЦЭН ГАРУУД БАЙДАГ ТЭД МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ХЭНИЙГ Ч ХАЙРЛАХГҮЙ ЁСТОЙ БУЗРЫН УЛСУУД ШҮҮ БОЛЬ НААД ҮЙЛДВЭРЭЭ
Чи өөрөө хуц. Шинжлэх ухаан нь батлав�##� гэж байгаа биздээ эргүү минь. Тэрнээс м�##�ын сэг зэмээр тэжээл хийж болохгүй гэсэн байна. Чам шиг ийм эргүүнүүд хүний үгийг гуйвуулж байдаг. Чи ойлгохгүй юмаа битгий утасны цаанаас хуцаж бай. Эргүү м�##� миэь
Zuv
Vhej hahstahasr mungu ugaah yumaa bodoj bn
Маш сайн зөвлөмж байна. Хөдөө аж ахуйн с�##�бараа шинжлэх ухаанчаар зөв хөгжүүлж, нүүдлийн м�##� аж ахуйгаа авч үлдэх чстой шүү дээ. ямар ганц энэ жил зуд болж байгаа биш. Уламжл�##� аргаа шинжлэх ухаанаар батлагдсан аргатай хослуулаад л хэрэглэнэ. Зөв. Хэзээ манай монголчууд үхсэн м�##�ын мах идэж байсын. М�##�даа ч өгдөггүй ш дээ.