Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд “мах идэгч” гэгддэг бактерийн халдварын аюултай хүндрэл ихсэв

Япон улсад өнгөрсөн жил “мах идэгч” гэгддэг стрептококк A төрлийн бактерийн халдвар хүндрэх тохиолдол түүхэнд байгаагүй их хэмжээгээр бүртгэгджээ. Тодруулбал 2023 онд стрептококкийн хордлогын шокийн хам шинж (STSS) Японд 941 удаа бүртгэгдсэн байна.

Маш ховор тохиолддог STSS-ийг стрептококк А буюу стрептококк пиоженес бактери үүсгэдэг. Тус бактерийн халдвар ихэнхдээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй. Гэвч стрептококкийн халдвар STSS болж хүндэрсэн хүмүүсийн 30 хувь нь амьсгал хураадаг юм.

Стрептококк А нь үхжилт фасцит гэдэг өвчний үүсгэдэг голлох бактери тул “мах идэгч” гэж нэрлэгдсэн байна. Үхжилт фасцитын үед булчингийн хальс болон арьсны хамгийн гүн бүрхүүлд эдийн үхжил үүсдэг.

Стрептококк А-г грамын аргаар будсан байдал, зургийн эх сурвалж: MSD Manuals

Тэгвэл 2024 он гарснаас хойш STSS-ийн тохиолдол их хэмжээгээр бүртгэгдсээр байна.Тухайлбал энэ жилийн эхний хоёр сард стрептококкийн хүндрэл 378 удаа бүртгэгджээ. Мэргэжилтнүүд энэ жилийн төгсгөл гэхэд STSS-ийн тохиолдол 2023 оныхоос давна гэж тооцоолж байна.

Одоогийн байдлаар Японы эрүүл мэндийн салбарынхан стрептококкийн хүндрэл нэмэгдэж байгаа шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Бүртгэгдэж буй хүндрэлийн ихэнх нь 50-аас дээш насны иргэд байгаа аж.

STSS-ийн үед хоолой сөөх, халуурах, гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрдэг байна. Японы Эрүүл мэндийн яам иргэддээ халдвар хамгааллын дэглэм сахихыг зөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард

Манайхаас холуур өнгөрөг

Холбоотой мэдээ

Back to top button