Top StoriesНийгэм мэдээ

Сэтгүүлч А.Баярмааг яагаад саатуулсан бэ

Tac.mn сайтын сэтгүүлч А.Баярмааг өнгөрсөн амралтын өдөр /2024.05.05/ саатуулсан. Сэтгүүлч А.Баярмаа нь 2024.01.30-ны өдөр хилээр гарч, 2024.04.29-ний өдөр эх орондоо ирээд байсан юм.

Тэрбээр өмгөөлөгч агсан Д.Батбаярын хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд оргон зайлсан гэгдэж байв. Түүнийг эх орондоо ирснээс хойш зургаа хоногийн дараа хуулийн байгууллагаас саатуулаад байгаа нь энэ юм.

Саатуулагдахаасаа өмнө иргэн Н.Цэрэнд өгсөн шууд ярилцлагадаа "Шадар сайд С.Амарсайхан, сэтгүүлч Б.Ариунтуул нарын тусдаа гаргасан гомдлууд нэгтгэгдэж, өмгөөлөгч агсан Д.Батбаяртай хамт намайг шалгаж эхэлсэн байдаг" гэж тодотгосон.

Сэтгүүлч А.Баярмааг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасанчлан яллагдагчаар татагдсан тохиолдолд хилээр гарах зэргээр байршлаа сэлгэхгүй байх талаарх хуулийн хязгаарлалтыг зөрчсөн. Тиймээс прокурорын саналаар шүүхийн зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр орж ирмэгц нь сэжигтнээр баривчлах шүүгчийн захирамж гарсан гэгдэж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй сэжим нь өмгөөлөгч агсан Д.Батбаярын учир битүүлэг үхлийн дараа түүнтэй нэг хэрэгт татагдан шалгагдаж байсан сэтгүүлчийг саатуулсан гэх өнцөг юм.

Тэрбээр иргэн Н.Цэрэнд өгсөн ярилцлагадаа,

"Нууцын баталгаанд гарын үсэг зурсан тул мөрдөн шалгагдсан хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Өмгөөлөгч агсан Д.Батбаяртай уулзах үеэрээ бичих материалаа тэдний оффист хэвлэж, улмаар устгалгүй орхисонтой холбогдуулан, нэг хэрэгт хамтатган шалгагдсан. Бид 2014 оноос хойш танилцаж, хууль эрх зүйн зөвлөгөө авах зэргээр хамтарч ажиллаж эхэлсэн.

Надад өмгөөлөгч олдохгүй байгаа. Эрх зүйн байдал маань улам дордсоор байна. Гэр бүл, амь нас маань эрсдэлд ороод байгаа. Би санаатайгаар оргон зайлсан бол эргэж эх орондоо ирэхгүй байсан" зэрэг агуулгаар ярьсан юм.

Сэтгүүлч А.Баярмааг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн дараа саатуулсан бөгөөд Монгол Улс сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний индексээр уруудсаар, аюултай түвшний орноор нэрлэгдээд байна.

Одоогоор хуулийн байгууллагаас сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр саатуулсан талаарх албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 6, 2024 08:17

Засаг төрийн ха�##�тын гэрээнд ороогүй засгийг шүүмжилсэн гэж ш�##�гуулж хоригдсон байх .Энэ засгийн ганц чаддаг ажил нь шүү дээ

Зочин
Зочин
5 сар 6, 2024 08:26

Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж хууль байхаа больсон

Зочи
Зочи
5 сар 6, 2024 09:35

Хууль юу гэж заасан байна түүгээрээ л шийдэнэ шүү. Сэтгүүлч гэхээрээ ту�####�а эрх эдлэх гээд байгаа юм уу. Сэтгүүлчид сэтгүүлчидийн эрхэнд х�##�длаа гэж их ярих юм хуулиа зөрчихгүй л бай зөрчсөн бол хариуцлагаа гоншгонолгүйгээр хүлээ

тогтох
тогтох
5 сар 6, 2024 11:03

Сэтгүүлч нэрийн доор хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрч буйд сэтгүүл зүй бодлогоо хянамаар юм бишүү сэтгүүлчийн ёс зүй баймаар шүү.

Зочин
Зочин
5 сар 6, 2024 22:21

Юу ч бичээд байгаа нь ойлгомжгүй. Сэтгүүлчид гэж чадвар чансаа маш муу. Өнөрцэцэг гэж хэрүүлч авгай шиг л ямарч жупаггүй одоо бүр сэтгүүлчдийн нэр хүнд гэж ш�##�ны �##�чуур боллоо.

Зочин
Зочин
5 сар 6, 2024 22:24

Эгүүр.мн наад файлаа янзлаач үг үсгээ нэг фоноор гаргаж чадахгүй ямарч хян�##�тгүй

fat
fat
5 сар 7, 2024 01:26

Сэтгүүлчид хоорондоо сайн зодолд, ха�##�тын гэрээгээр бүх юмаа боомлуулчихаад төр засаг ингэлээ тэглээ гэж гомдлоорой. Хөдөөнөөс ирсэн бэлэн борууд Монголын сэтгүүл зүйг тодорхойлох үе ирдэг юм байжээ.

Уншигч
Уншигч
5 сар 7, 2024 16:56

ТОМ ТОЛГОЙТОЙ ХҮН БАЙНА ШАЛГАГДАЖ БАЙХДАА ХИЛЭЭР ГАРЧИХЛАГ

Зочин
Зочин
5 сар 9, 2024 07:07

ИЙМ ХҮН ЧАНАРГҮЙ МИКИРПОНООР ТҮРҮҮ БАРЬСАН ХООСОН ТОЛГОЙТОЙ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН НӨХДҮҮД ИХ БАЙГАА ИЙМ ЮМНУУДЫГ ХАЛЖ ЦЭВЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ МӨН БУСДЫГ ШАНТААЧИЛАХ,. ИЙМ ЁС ЗҮЙГҮЙ ТЭНЭГҮҮД ИХ БАЙГАА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button